"Монголд үйлдвэрлэв-2013” худалдаа маргааш нээлтээ хийнэ

img

Хөдөлмөрийн яамнаас, ҮХААЯ-тай хамтран Ерөнхий сайдын ивээл дор “Монголд үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдааг маргаашнаас зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэр эрхлэгчидээ дэмжиж, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилготойгоор жил бүрийн сар шнийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил долоо дахь жилдээ зохион байгуулах байгаа юм. “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа өмнөх жилүүдэд “Мишээл экспо” төвд 7-14 хоногийн хугацаатайгаар зохион байгуулагдаж байсан бол энэ удаад оролцогч байгууллагуудыг үйлдвэрлэл, үйлчилгээгээр нь төрөлжүүлэн өөр өөр газруудад хийж байгаа нь илүү өргөн хүрээг хамруулах гэсэн зорилготой юм. Тухайлбал, Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид “Аса” циркэд маргаашнаас эхлэн ирэх сарын 10 хүртэл, бусад чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчид “Мишээл экспо” төвд нэгдүгээр сарын 17-31 хүртэл, “IT world” төвд ирэх сарын 10-ны өдрийг хүртэл үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд дэлгэн үзүүлэх боломжтой. Мөн зохион байгуулагчдын санаачлагаар үзэсгэлэнд оролцож байгаа үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгж байгууллагуудын түрээсийн үнийг 50 хувиар хөнгөлж байгаа аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ф:
түрээсийн үнэ буулгасан ч тэр нь иргэдэд хүрэхгүй юм цагаан сар бол үнэ хөөрөгдлийн баяр юмдаа. шунал гэдэг хүмүүсийн сэтгэл хөдлөлийг тунч сайн ашиглах юм
2013-01-19