Д.Амарбаясгалан: Засаг даргын нөөцөөс хөрөнгө гаргаад сайн дурынхныг ажлуулж халтиргаанаасаа салах хэрэгтэй. Эсвэл...

img

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-НИТХ дахь МАН-ын бүлгээс хотын даргад шаардлага хүргүүлсэн гэсэн. Ямар асуудлаар шаардлага хүргүүлэх болов?

-Нийслэлд тулгамдсан асуудлууд олон байгаа. Наад зах нь агаарын бохирдол, халтиргаа, гулгаа ихээр үүсч иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн эрх зөрчигдөж байна. Дээрээс нь нийслэлийн Засаг дарга, харьяа байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ муу хангасан гэж хэлж болно. Тэдний хариуцлагагүй байдлын улмаас цахилгаан, дулааны доголдол ихээр гарч байгаа талаар иргэдийн гомдол, саналын дагуу манай бүлэг хуралдсан. Ингээд нийслэлийн Засаг даргад эдгээр ажлуудад арга хэмжээ авч, шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон.

-Хотын дарга шаардлагын хариуг хэзээ мэдэгдэх вэ?

-Хоёрдугаар сарын 5-ны дотор манай бүлгийн хуралдаан дээр энэ чиглэлээр ямар арга хэмжээ, авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийгээрэй гэдэг чиглэлээр үүрэг өгчихсөн байгаа. Ер нь НИТХ-аас Засаг дарга сонгогдсон учраас бүлгүүд болон, иргэдэд мэдээлэл хийх ёстой л доо. Ярихаасаа илүү хийцгээе гэдэг үүднээс хотын даргад шаардлага хүргүүлээд байгаа. Засаг дарга ажлаа авснаасаа хойш зургаан сарын хугацаанд юу хийв гээд бодохоор яг хийсэн зүйл байхгүй байгаа. Нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулсан нь ажил хэрэг болсон ч түгжрэл буурахгүй л байгаа шүү дээ.

-Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Агаарын чанарын албанаас утааг буурсан гэж үзээд байдаг. Гэтэл иргэд буурахгүй байгааг дүгнээд байгаа шүү дээ. Энэ тал дээр таны бодол?

-Сүүлийн хэдэн жил агаарын бохирдол нийслэлийн хэмжээнд шийдвэрлэх ёстой асуудлуудын нэг болоод байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Цэвэр агаар сан гэж байгуулагдаж Улаанбаатар хоттой хамтарч ажиллаж ирсэн. өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн ажил энэ жилийн хувьд үр дүнгүй байна. Нийслэлийн Агаарын чанарын албаны мэргэжилтнүүд хотын агаарын бохирдлыг 10-18 хувь буурсан гэсэн судалгаа гарсан гээд яриад байдаг. Яг бодит байдал дээр иргэд агаарын бохирдлыг дүгнээд өмнөх жилийг өнөөдөртэй харьцуулж агаарын бохирдол буурахгүй байна гэдгийг ярьж байна.  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлаад хотын Тамгын газар дэмжиж хамтарч ажлаад утаагүй зуух, түлш гээд олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Уг нь агаарын чанарын алба бодлого тодорхойлогч, хотын агаарын бохирдлыг хэмждэг, агаарын бохирдлын эсрэг ямар арга хэмжээ авах уу гэдэг бодлого гаргадаг байгуулага. Тэрний дараа утаагүй зуух, түлшээ тараадаг байх ёстой байтал Агаарын чанарын алба нь тэр ажлаа хийх гээд улайран зүтгэж байна.

-Иргэд аюулгүй орчинд амьдрах нь чухал. Гэтэл халтиргаа нэлээд асуудал дагуулж байна. Тиймээс Иргэдийн төлөөлөгч хүний хувьд та энэ асуудлыг хэрхэн шийдэх боломжтой гэж харж байгаа вэ?

-Ер нь сөрөг хүчний хувьд бүх зүйлийг шүүмжлэх биш. Энэ өвөл хотын зам, талбайн 90 орчим хувь нь мөсөн бүрхүүлтэй байсан гэж хэлж болно. Хэд хоногийн өмнө яваад хэмжилт хийгээд үзэхэд хотын явган хүний зам болон автомашины зам 1-3 см-ийн зузаан мөсөн хучлагатай болчихсон байсан. Үүнийгээ арилгахын тулд давс, бодисоо цацах ёстой байдаг. Гэтэл нөөцөө өмнөх ондоо дуусгачихсан байдалтай байгаа. Ер нь байгууллага, аж ахуйн нэгжүүд гаднах талбай болон нийтийн эзэмшлийн зам талбайг  цэвэрлэх ёстой гэдэг зүйлийг хотын захиргаа яриад байдаг. Хэн хэн нь цэвэрлэхгүй байсаар байгаад халтиргаа, гулгаа нь дээд цэгтээ хүрчихсэн.

Уг нь нийтийн эзэмшлийн зам талбайг хот өөрөө цэвэрлэж өгдөг байх үүрэгтэй. Энэ нь үндсэндээ өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадаагүй байна гэсэн үг. Үүнээс үүдэн иргэд маш их бэртэж, гэмтэж байна. Өдөрт дунджаар 300 гаруй хүн Гэмтэлийн эмнэлэг дээр очиж анхны тусламж авч байна. Дээрээс нь машин тэрэг, асар их мөргөлдөж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Тэгэхээр энэ асуудлыг зүгээр ингээд орхиж болохгүй. Хотын захиргаанаас халтиргааг арилгаж чадахгүй байгаа юм бол Засаг даргын нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргаад сайн дурынхныг өдрийн 10 мянган төгрөгөөр цалинжуулаад долоо хоног мянган хүн ажлуулчихая л даа. Өрөөний тавилга, машин тэргэнд өчнөөн сая төгрөг зарцуулдаг юм чинь халтиргаандаа мөнгө зарцуулж яагаад болохгүй гэж. Удахгүй Цагаан сар болох гэж байна. Түүнээс өмнө халтиргаанаасаа салчих хэрэгтэй. Ажилгүй олон хүмүүс байна шүү дээ. Нөгөө талаар ажлын нэг өдрийг бүх нийтийн субботник хийж болно.

Төрийн болон, төрийн бус байгууллага, хувийн хэвшил бүгдээрээ цас, мөс цэвэрлэгээндээ гараад халтиргаанаасаа салчихаж болно шүү дээ. Төсөвийн тодотгол хэлэлцэж байх үед Хот тохижилтын газрыг техник хэрэгслээр хангах нь зүйтэй гэдэг үүднээс цасны машин, ТҮК-ийн ажилчдын багаж хэрэгслийг сайжруулах  6,1 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Уг нь тендер зарлаад авахад 45 хоногийн хугацаа л шаардана. Гэтэл өнөөдрийг хүртэл цасны машинууд нь орж ирээгүй, халтиргаагаа дийлэхээ больчихсон байна.

           

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өмнө нь та нар ер нь юу хийсэн улс вэ, одоо худлаа чалчаад байх юм
2013-01-18
Chi ingehed yu hj bgaan NITH-iin MAH-iin bulgiin darga genevv ene chini ajil uymuu, erni chi ajilgui bgaan bishuu chamd 10000 tug ogie shan zam tseverlechih minii duu
2013-01-17
сарнай:
БОЛЖ БАЙНА, НӨГӨӨ БАТҮҮЛИЙН ГАЗАР, БАЙШИНГИЙН АСУУДЛАА МУХАРЛААЧ, ЮУ БОЛСОН БЭ, ИРЭЭДҮЙТЭЙ ЗАЛУУ
2013-01-17
odoo bolno:
Amarbaysgalaan chi bitgii MAN-gartaad baigaach. chinii ene niitlel ochigdroos ehleed buh site-uud deer l bna. eeljit jujgee zogsoo. ene zasagt chudur bish tashuur heregtei. MAN-garuud
2013-01-17
chi uuruu khurz bariad tsewerle kharakh tsarainy adgiin muu er
2013-01-17
Харваас муу хүн
2013-01-17
erguu huilgaich dandaa hudlaa hutsnaa ,hiij giiguulsen yumgui baij.
2013-01-17
МАН-ЫН УГААДАСНЫ ГӨЛӨГ:
3 ЖИЛИЙН ӨМНӨ АГААРЫН ЧАНАРЫН АЛБАНЫ ДАРГА БАТСАЙХАН ТӨСӨВЛӨСӨН МӨНГӨНӨӨСӨӨ 2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТУУГААД МАТААС ОРООД АТГ ШАЛГАГДАЖ ШОРОН ЯВАХ ГЭЖ БАЙХАД НЬ МӨНХБАЯР ТА 2 АВЧ ҮЛДЭЖ ХУЛГАЙЛСАН МӨНГӨНӨӨС НЬ ХУВЬ ХҮРТЭЖ БАЙСАН ГЭДЭГ ЯРИА ГАДУУР ЖИЖИГХЭН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ.
2013-01-17
MAN:
omnokh nond ni yaamar nam ni tor barij baicniig ene mal martcan um bolob uu
2013-01-17
Тусгай багажаар шалгаад багассаныг чи мэдрэхүйн эрхтэнээрээ яаж мэдэхийн
2013-01-17