
Италийн сэргэн мандлын эхэн үеийн их мастер Жотто де Бондоньегийн бүтээлээс нууц өгүүлэмж бүхий хачин жигтэй дүрслэлүүд шинээр илэрч урлагийн ертөнцөд дуулиан тарьж байна.
Жоттогийн бүтээлүүдийн нэг Италийн Ассизи хотын цогчин дуган дахь Гэгээн Фрэнсисийн амьдрал хийгээд үхлийг харуулсан цуврал туурган зургийг сэргээн засварлах явцад 20 дахь цувралаас нь уг нууц өгүүлэмжийг илрүүлсэн талаар өнгөрсөн бямба гаригт мэдэгдсэн юм. Тэртээх XIII зууны сонгодог эл бүтээлийн ер бусын нууцыг Италийн урлагийн түүх судлаач Киара Фругоне илрүүлээд байгаа юм.
Улмаар уг нууц өгүүлэмжид ад чөтгөрийг дүрсэлсэн болохыг тогтоогоод байна. Энгийн нүдэнд үл үзэгдэх эл дүрслэл нь үүлсийн жижиг деталиудын цаана далдлагдсан байгаа бөгөөд муруй хамар, хар эвэртэй, ёжтой нууцлаг инээмсэглэл тодруулсан чөтгөрийн дүр ажээ. Зураач цуврал бүтээлийнхээ Гэгээн Фрэнсисийн үхлийг дүрсэлсэн яг тэр хэсэгт инээмсэглэн буй чөтгөрийг дүрсэлсэн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаж эхэллээ.
Италийн сэргэн мандлын эхэн үеийн их мастер Жотто де Бондоньегийн бүтээлээс нууц өгүүлэмж бүхий хачин жигтэй дүрслэлүүд шинээр илэрч урлагийн ертөнцөд дуулиан тарьж байна. Жоттогийн бүтээлүүдийн нэг Италийн Ассизи хотын цогчин дуган дахь Гэгээн Фрэнсисийн амьдрал хийгээд үхлийг харуулсан цуврал туурган зургийг сэргээн засварлах явцад 20 дахь цувралаас нь уг нууц өгүүлэмжийг илрүүлсэн талаар өнгөрсөн бямба гаригт мэдэгдсэн юм. Тэртээх XIII зууны сонгодог эл бүтээлийн ер бусын нууцыг Италийн урлагийн түүх судлаач Киара Фругоне илрүүлээд байгаа юм. Улмаар уг нууц өгүүлэмжид ад чөтгөрийг дүрсэлсэн болохыг тогтоогоод байна. Энгийн нүдэнд үл үзэгдэх эл дүрслэл нь үүлсийн жижиг деталиудын цаана далдлагдсан байгаа бөгөөд муруй хамар, хар эвэртэй, ёжтой нууцлаг инээмсэглэл тодруулсан чөтгөрийн дүр ажээ. Зураач цуврал бүтээлийнхээ Гэгээн Фрэнсисийн үхлийг дүрсэлсэн яг тэр хэсэгт инээмсэглэн буй чөтгөрийг дүрсэлсэн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг ихээр татаж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ