
Олон Улсын Сонирхогчдын Боксын Холбооноос дэлхийн шилдэг боксчдын рейтингийг шинэчлэн гаргасан байна. Шинэчилсэн чансаагаар манай тамирчдаас 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ 1200 оноогоор жиндээ гуравдугаарт бичигдсэн нь хамгийн өндөр нь болж байгаа аж.
Энэхүү жагсаалтад Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба /49кг/ 650 оноогоор аравт бичигджээ. Харин ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт 52 кг-д нэлээд ухарч 54 дүгээрт орсон байна.
Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Д.Отгондалай 56 кг-даа 13 дугаарт бичигдсэн бол ОУХМ Б.Түвшинбат 69 кг-д 20 дугаарт, ОУХМ Т.Чулуунтөмөр 75 кг-д 13 дугаарт орсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ