Татвар төлөгчдийн боловсролыг дээшлүүлнэ
2011-11-07

Татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, татварын тайлан гаргах аргачлалыг эзэмшүүлэх, татварын хууль эрхзүй, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон татварын бүртгэлийн мэдлэг олгох, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилго бүхий цуврал сургалтад Сүхбаатар дүүргийн татвар төлөгчид хамрагдаж байна. Өнөөдөр Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдийн танхимд эхэлсэн уг сургалтад нийтдээ 150 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.   Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр сургалтын нээлтэд оролцож татварын албанаас татвар төлөгдөд үзүүлж буй үйлчилгээ, Татварын албаны шинэчлэл, цаашдын зорилтын талаар танилцуулав. Энэхүү сургалтыг Татварын ерөнхий газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч зөвлөхүүдийн нийгэмлэг, Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгээс анх удаа хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Цуврал сургалтад УТОХГ, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэстэй харилцагч татвар төлөгчид хамрагдах аж.
Shuud.mn
Сонин хачин