
Хятадын загас агнуурын хөлөг онгоц зүг чигээ алдан төөрч улмаар Японы усан хилд нэвтэрснийг эргийн харуулын цэргүүд саатуулсан байна.
Улмаар японы эргийн харуулын албанаас онгоцны ахмадыг баривчилсан байна. Өмнөд хятадын тэнгист японы усан хилийн дотогш орших Гото арлын дэргэд энэхүү хэрэг явдал болжээ. Японы усан хилийг зөрчсөн хэмээх 47 настай ахмад Жан Тианцон гэгчийг японы хуулийн дагуу 6 сар хорих гэнэ.
Өнгөрсөн жил мөн иймэрхүү хэрэг явдал хоёр улсын хооронд өрнөж дипломат харилцаа нь хурцдаж байсан билээ. Өчигдөр болсон хэрэг явдлын талаар Хятадын гадаад хэргийн яамнаас одоохондоо ямар нэгэн мэдэгдэл гаргаагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ