
Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло Эвертоны Жек Родвелл, Челсигийн Дэниэл Старридж нарыг шигшээ багт дууджээ.
Тэд анх удаа Английн шигшээ багт дуудагдан Испани, Шведийн багийн эсрэг нөхөрсөг тоглолтод оролцоно.
Шигшээ багийн ахлагч Жон Территэй холбоотой асуудал сүүлийн үед дэгдэж улмаар түүнийг шигшээгээс эргүүлэн татах тухай санал ч гараад байгаа билээ.
Ямартай ч энэ удаа Капелло Жон Терриг улсынхаа өмнөөс талбайд гарах эрхийг нь хэвээр үлдээсэн байна.
Довтлогчоор дээр дурдсан Челсигийн Дэниэл Старридж анх удаа, мөн Астон Виллагийн Гэри Агбонлэйор, Даррен Бент, Фулхэмийн Бобби Замора, Манчестер Юнайтедын Дэнни Уэлбек нар шигшээ багийн нэрст Капелло гаргасан бол Роберто Манчинигийн цэргүүд болох Гарет Берри, Адам Жонсон, Жеймс Милнер нар хагас хамгаалагчийн байрлалд тоглоно.
Мөн тэдэнтэй хамт Тео Уолкотт, Челсигийн Фрэнк Лампард, Тоттенхэмийн Скотт Паркер, Эшли Коул, Жон Терри, Гэри Кэхилл, Глен Жонсон нар Английн шигшээгийн хамгаалалтын шугамыг бүрдүүлэх аж. Хаалгачаар Жо Харт, Скотт Карсон нар тоглоно.
Уэйн Рүүни Шведтэй хийх тоглолтод оролцохгүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ