
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад Египетийн Daily ali Akhbar сонинд ярилцлага өгчээ.
Тэрбээр ярилцлагадаа сүүлийн үед олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан дэгдээгээд буй Израйль, АНУ, Их Британи Ираныг довтлох тухай асуудалд хариулт өгсөн байна.
Тэрбээр ярилцлагадаа энэ талаар дурдахдаа “АНУ манай орны зэвсэгт хүчний улам бүр өсөн нэмэгдэж буй хүчин чадлаас айж эмээсэндээ ийм шуугиан дэгдээж байна.
Хэрэв эдгээр улсууд Иран улс руу халдан довтлох юм бол манай зэвсэгт хүчин хариуг нь хатуугаар барих болно. Манай улсыг басамжлан ард түмнийг маань дайсагнасан ямар ч улс гүрэнд бид хариуцлагыг нь хатуу үүрүүлэх болно” хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ