
Хойд Солонгос болон Хятадын хооронд барлах Амнуг голыг Хойд Солонгосын Янгканду, Хесан хэмээх нутгийн хэсгээр нууцаар гатлан хятадын талд орж чадсан нэгэн дүрвэгчийг , хил нэвтрэн голын эрэг дээр дөнгөж гарангуут буудаж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Дөч орчим настай энэхүү дүрвэгчийг хоёр улсын хилийг хүйтэн голоор сэлэн давж гарсны дараа түүний араас Хойд Солонгосын хилийн цэргүүд буудсан гэдэг нь тодорхой болсон бөгөөд ойр орчим байсан хятад иргэд цагдаа дуудсанаар 30 минут орчмын дараа түүнийг авч явсан ажээ.
Хойд Солонгосын хилийн цэргүүд дүрвэгчдээс мөнгө, идэх юм аван тэднийг хууль бусаар гол даван гаргадаг байсан бол Их Удирдагч Ким Чонг Илийн хүү Ким Жонг Ын , албан ёсны залгамжлагч хэмээн зарлуулсан өнгөрсөн есдүгээр сараас эхлэн эх орноосоо урван дүрвэгчдийг буудан хороох тушаалыг гарган , дүрвэгчийг буудсан тоогоор их хэмжээний мөнгөн шагнал амласан нь ийнхүү хятадын хил дээр очсон дүрвэгчдийг хүртэл буудах хэмжээнд хүргээд байна.
Эх орноосоо зугатаах хамгийн ойр зам болох Амнуг голыг даван хятад руу зугатаан гардаг Хойд Солонгосын дүрвэгсэд өөрийн орны хилчдэд буудуулан амь насаа алддаг тохиолдол зөндөө байдаг боловч , хятадын талын эрэг дээр гарсны дараа буудуулан нас барсан тохиолдол энэ удаа анхных болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ