Монголчуудад мах хэрэггүй, устга устга

img

Хоёр сая 800 мянган монголчууд 40 сая хол давсан малтай. Тэр ч утгаараа монголчууд ямар ч цагт өлсөж үхэхийн зовлонг үзэхгүй хэмээн гадныхан үздэг юм билээ. Гэвч амьдрал дээр махсаг монголчуудын дийлэнх нь малынхаа махыг хүссэнээрээ идэж чаддаггүй гэвэл тэдний нүд орой дээрээ гарах нь дамжиггүй. Уг нь гадаадынхан Монголд махнаас их юмгүй, үнэгүй шахуу байдаг л гэж ойлгодог.

Гэтэл махны үнэ жил ирэх бүр нэмэгдсээр өнөөдөр нийслэлийн иргэд нэг кг махыг 6000-13000 төгрөгөөр худалдан авч байна. Сүүлийн жилүүдэд нийслэлчүүдийн хэрэглээнд зориулан махны үнийг тогтворжуулж, зохиомол хомсдолоос сэргийлэх зорилгоор нөөцийн махыг бэлтгэх болсон.

Тэгтэл хэдхэн хоногийн өмнө нэг тэрбум төгрөгийн нөөцийн махыг устгалд оруулна гэх “аймшигт” мэдээ дуулдлаа. Хариуцлагагүй, ашиг хонжоо хайгчдын хар гайгаар ийм их хэмжээний мах устгалд орох нь гэж бодохоор үнэхээр харамсахгүй байхын аргагүй. Нөөцийн мах анх худалдаанд гарсан цагаасаа л эхлэн туранхай, яс голдуу, чанаргүй мах нийлүүлж байна хэмээн иргэд гомдоллож ирсэн. Гэтэл чанаргүй мах бэлтгэдэг гэдгийг батлах мэт саяхан Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлын үеэр “Багахангайн махны үйлдвэр” нөөцийн мах бэлтгэхдээ тэрбум гаруй төгрөгөөр алдаа гаргасан талаар танилцуулсан юм.

Тус үйлдвэр 2012 онд мах бэлтгэхдээ 2011 онд Дархан-Уул аймагт экспортод гаргахаар бэлтгээд гаргаж чадаагүй  махыг нийслэлчүүдэд нөөцөлсөн болох нь шалгалтаар тогтоогджээ. НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Ганхуяг уг махыг хүнсэнд хэрэглэх боломжгүй тул улсын байцаагчийн дүгнэлтээр устгах акт гаргасан аж. Харин одоо уг нөөцийн махыг хэн, ямар зорилгоор нийлүүлсэн болохыг хууль хяналтын байгууллагаас шалгаж, буруутай этгээдийг тогтоосны дараа устгалд оруулах гэнэ. Холбогдох албаныхны мэдээлж буйгаар тухайн махыг нөөцлөхөд зарцуулсан хөрөнгө нийслэлийн алдагдал боллоо хэмээн тайлбарлаж байгаа ч татвар төлөгчдийн нэг тэрбум төгрөг ийнхүү салхинд хийсэх нь .

Засгийн газар анх нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг хангах, үнийг тогтворжуулах, хомсдол үүсгэхгүй байх зорилгоор 2009 оноос нөөцийн мах бэлтгүүлж эхэлжээ. Нөөцийн мах бэлтгэх нэрээр компаниудад өчнөөн тэрбум төгрөг зарцуулдаг ч нийслэлчүүд хаврын хаварт өндөр үнэтэй мах худалдан авсан хэвээр, зах зээлд нийлүүлэгдэж буй махны үнийг зохицуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн.

Нөөцийн мах худалдаанд гарахад иргэд тэртээх 90–ээд онд картын бараанд дугаарлан зогсож байсан үеийг санагдуулам урт дараалал үүсгэдэг. Гэхдээ хотын төвийн нөөцийн мах худалдаалж буй дэлгүүрүүдэд ийм дараалал харагдахгүй л дээ. Харин хотын захын хорооллуудаар нөөцийн махны төлөө бяцхан “дайн” дэгддэг юм билээ. Хүн амаасаа хэд дахин илүү давссан мал сүрэгтэй атлаа ийнхүү махны төлөө дугаарладаг нь эмгэнэлтэй, басхүү  ард түмнээроо тохуурхаж байгаа хэрэг гэж үзэх нэгэн ч бий. “Дайран дээр давс” гэгчээр иргэдийн гар дээр очиж ч  амжилгүй нэг тэрбум гаруй төгрөгийн нөөцийн махыг устгах гэж байгаа талаар мэдээлэл гарч эхлэхэд “Ард түмнээ ингэж дорд үзэж болохгүй,  нөөцийн мах бэлтгэх нэрээр хэдхэн мах бэлтгэгч компаниудыг тэтгэж байна, компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Өнгөрсөн онд л гэхэд Цагаан сарын дараа нөөцийн махныхаа үнийг нэмчихсэн. Ингэж нэг нь хийсэн болж нөгөөх нь хийлгэсэн болж байхаар зүгээр л ядарсан иргэддээ тэр махаа үнэгүй тараагаад өгчихсөн нь дээр” гэх иргэд ч цөөнгүй таарч байна.

Нөөцийн махыг бэлтгэдэг аж ахуйн нэгжүүд "Монголын махны холбоо" гэгчийг байгуулсан. Энэ холбоо нөөцийн мах бэлтгэсэн нэрээр төрөөс мөнгө нэхэж, хувийн хэвшлийнхэнтэй нэгдэх л үүрэгтэй мэт харагддаг. Уг нь улс эх орныг төлөөлсөн мах үйлдвэрлэлийг хариуцдаг том статустай, холбоо гэдэг утгаараа хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, эрүүл аюулгүй мах, махан бүтээгдэхүүн иргэдэд хүрч байна уу гэдэгт анхаарлаа хандуулах ёстой.

Өнгөрсөн онд л гэхэд бензиний үнэтэй холбогдуулан нөөцийн махны үнийг нэмэхгүй л бол үйлдвэрлэгчид алдагдалд орох нь гэж Цагаан сарын дараахан ярьж эхэлсэн. Тэдний хүслээр болж намар хямд үнээр бэлтгэсэн махаа кг тутамд 300-500 төгрөг нэмсэн үнээр зарж байв. Энэ оны нөөцийн мах мөн л Цагаан сарын өмнөхөн худалдаанд гарах сурагтай ч  хэдэн төгрөгөөр иргэдийн гар дээр очих нь бас л тодорхой бус байна. Ямартай ч Дархан-Уул, Орхон, нийслэлийн хүрээнд нөөцийн махыг бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд 8294,5 тонн нөөцийн мах бэлтгэсэнээ худалдаалах гэнэ. Нөөцийн махыг Ховд, Баянхонгор, Говь-алтай, Завхан, Дорноговь, Дундговь, Хэнтий, Архангай, Төв зэрэг аймгуудаас бэлтгэсэн бөгөөд нийт нөөцлөх махны 80 хувийг бүрдүүлээд байгаа гэж албаныхан мэдэгджээ.

Өмнөх жилүүдэд Засгийн газар нөөцийн мах бэлтгэдэг “Мах импекс”, “Мах маркет”, “Жаст-Агро”, “Баатрууд тэнгэр”, “Мах экспорт”, “Багахангай”, “Тайж трейд”, “Баруун Монгол интернэйшнл”, “Соотон”, “Давшилт трейд”, “Саян-уул”, “Монгол мах экспо”, “Стандарт мах”,  “Монгема”, “Сэргэн мандал” групп, “Тэс шим”, “Нэмэр их”,  “Хүнс трейд”, “Капитал маркет”, “Хүнсний коллеж”, “Мик маркет”,  “Эй энн ди эм” зэрэг компаниуд нөөцийн мах бэлтгэж байжээ. Гэсэн ч тэд нөөцийн махыг төлөвлөсөн хэмжээнд бэлтгэдэггүй, дээр нь чанаргүй байгаа нь ил болсон тул нөөцийн мах бэлтгэлд шинэчлэл хийж, мах бэлтгэлийн компаниудад дархан эрх олгохоо больё. Хамгийн гол нь улиг болтол ярьсан Хөдөө аж ахуйн биржийг яаралтай байгуулж, чанар аюулгүй байдлыг чангатгах хэрэгтэй байна. Түүнчлэн хятад, солонгос иргэд жил бүр их хэмжээгээр мах нөөцлөх болсон талаар мэдээлэл гарах болсон. Магадгүй мах бэлтгэл хэмжээндээ хүрдэггүй, чанаргүй, хавар, зун үнэ нь хэт өндөр болдог нь тэдэнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй юм. Монголын стратегийн бүтээгдэхүүний нэг нь яах аргагүй мах. Тэгэхээр мах бэлтгэх ажилд гадныхны нөлөөг багасгах нь үндэсний аюулгүй байдлын хэмээн авч үзэх нь чухал байна. Эс тэгвээс иргэдийг горьдоосон хямд гэгдэх нөөцийн мах чанарын шаардлага хангахгүй ч худалдаалагдсаар, махны үнэ өсдөгөөрөө өсч ямар ч зохицуулалтгүй явсаар л байна. Гол нь татвар төлөгчдийн мөнгө тэрбум, тэрбумаараа хий үрэгдэж, дунд нь мах бэлтгэлд оролцдог хэдэн нөхөд завшаад үлддэг болох вий.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

anar:
TENEG YMAA
2013-01-24
ЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БАЙХГҮЙ
2013-01-24
МОНГОЛД НЭГ ЧТӨЛ ҮЛДЭХГҮЙ БОЛТОЛ НЬ АВАХ ЮАНИА ХЭВЛЭЭД ИРСЭН ТУЛ ООЧЕРЛООД БАЙЖ БАЙ
2013-01-24
НӨӨЦИЙН БЭЛТГЭСЭН МАХАА ҮНЭ ХҮРЭХЭЭР НЬ ХЯТАД АНДУУДДАА ӨГСӨН ТУЛ ӨНДӨР ҮНЭЭР ДАХИН МАХ АВНА ҮНЭ ХАМААГҮЙ МӨХГӨ БАЙХАД БҮГДИЙГ НЬ ҮНЭ ЦОХИЖ АВНА
2013-01-24
ard tumen:
мах үнэд ороход малчдын буруу гэж юу байхав. нөөцийн мах бэлддэг хэдэн компанийнхан л бидний татварын мөнгөөр тоглож суугаа. махны үнэ өсгөх нь засгийн газрын өөрсдийнх нь хийж байгаа ажил .компаниуд өөрсдийнхөө мөнгөөр хямд үнэтэй мах бэлдээд үнэтэй зарвал цэвэр зах зээлийн хуулиараа явж байгаа нь тэр.улсын мөнгөөр мах бэлдэнэ гэдэг нь хууль бус гэхдээ үнийг хэн ч эсэргүүцэж чадахгүй яагаад гэвэл засгийн газрын тэргүүн өөрөө махны компанитай
2013-01-24
arai denduu yumaa zaaval hariutslag tootsoh heregtei
2013-01-24
Hehe tegeed hogts moogontsor idetsgeeye gehgeed bnu.
2013-01-24
boldoo:
МАХЫГ МАЛЧДААС БИШ ГАДААДААС ЭКСПОРТООР АВДАГ БОЛ ЦЭВЭРХЭН ХЯМД МАХ ИДНЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА МОНГОЛ 20 САЯ БАЙНА УУ 200 САЯ БАЙНА УУ ХЭДЭН МАЛТАЙ БАЙХ НЬ МАЛЧДАД Л ХАМААТАЙ БОЛОХООС МОНГОЛЧУУДЫН 70 ХУВЬ ЭЬ АМЬДРАН СУУГАА УЛААНБААТАРЧУУДАД ХАМААГҮЙ ЕР НЬ УЛСЫН ЭДИЙН ҮАСГИЙГ ИХЭЭХЭН ТУЙЛДУУЛЖ БАЙГАА САЛБАР БОЛ МАЛ, МАЛЧИН 2 БАЙХ уул нь миний аав ээж малчин байсан л даа гэхдээ л
2013-01-24
ЭХНИЙ ЭЭЛЖИНД 100 000 ТН МАХ ЯАРАЛТАЙ БӨӨНДӨНӨ
2013-01-24
ХЭД Л БОЛ ХЭДЭД ХЭД Ч ХАМААГҮЙ ТОНН МАХ АВНА
2013-01-24
Dawartsan amitad gj bna ene malChid ih dawarch bgn ym l blwl malChid Haag baddag hungulult uramshuulalt Turuus uzuuldeg Hernel maha tengert garsan uneer zarna muu baasnuudii
2013-01-24
zochin:
nuutsiin mah beltgesen gej ulsaas mungu avch baigaa ni MIAT-iinhani mungu ugaadagtai yag ijil ted gadaadad gargaj ugaana mahniihan Mongolchuudiinhaa hoolon deer ugaana
2013-01-23
zochin:
eniig oilgoj yadah yum alga 2011 ond uragshaa yamaani mah gargaj baigaad gargahiig horiglood gargaj chadaagui mahaa daraa jiliin nuutsiin mahand shahaj uguud 1 beltgesen mahaa 2 dahin shahsaar hurshij, heegtej hugtsursun baigaa. odoo ene mahaa ingej 2 jil bolson gej aktluulj avaad dahin hyamd uneer aktnii mahaa avaad zarchihna 3 udaa erguullee gesen ug mahniihan ingedgiig sain shalgaj ustgaliig il medeelj hiih heregtei
2013-01-23
Ãàíõóÿã:
Маханд мөнгө өгөхөө зогсоо.Тэртэй тэргүй шагийн мах л идэхээс цааш.Малчдад туслах шаарлагаггүй. Тэд угаасаа үнэ хөөрөгдөж байдаг.Тэгээд ченжүүд кг,малын нас хоёр дээр тоглож хождог шүү дээ.Төлөг,ирэг ялгаагүй махны үнэ 13000 шүү дээ.Тэгэхээр зүгээр л хаячих.Монголчууд аргаа олно доо.
2013-01-23
humuusiin ed baraanii une nemegdej baihad mallaa mallaj bgaa hunii urtug yagaad nemegdej bolohgui gej, TSAGAAN HOOLTON 10 JIL BOLOOD CHUMUG NI HAILAAD IRHIIN TSAGT MAHNII HEREGTSEEG MEDREH NI OILGOMJTOI SHUU DEE JIJIG TOLGOINII US ZASUULAHAD 5000 BHAD YAGAAD TSAG HUGATSAA TUULAN BAIJ MALALSAN MALIIN MAH 1 KG NI 5000 BAIJ BOLOHGUI GEJ
2013-01-23
ХҮНЭЭСЭЭ ХЭД ДАХИН ИХ МАЛТАЙ ГЭЭД ГАЙХУУЛАХААС ЦААШГҮЙ ЭНЭ ИХ МАЛААР ЮУГАА ХИЙХЭВ ДЭЭ. МОНГОЛЧУУД БҮГДЭЭРЭЭ ЦАГААН ХООЛТОН БОЛОХ НЬ ӨЛЗИЙТЭЙ. ЯДАЖ НОГОО МАХНААС ХЯМД ШДЭЭ.
2013-01-23
boldoo:
МАХЫГ МАЛЧДААС БИШ ГАДААДААС ЭКСПОРТООР АВДАГ БОЛ ЦЭВЭРХЭН ХЯМД МАХ ИДНЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА МОНГОЛ 20 САЯ БАЙНА УУ 200 САЯ БАЙНА УУ ХЭДЭН МАЛТАЙ БАЙХ НЬ МАЛЧДАД Л ХАМААТАЙ БОЛОХООС МОНГОЛЧУУДЫН 70 ХУВЬ ЭЬ АМЬДРАН СУУГАА УЛААНБААТАРЧУУДАД ХАМААГҮЙ ЕР НЬ УЛСЫН ЭДИЙН ҮАСГИЙГ ИХЭЭХЭН ТУЙЛДУУЛЖ БАЙГАА САЛБАР БОЛ МАЛ, МАЛЧИН 2 БАЙХ уул нь миний аав ээж малчин байсан л даа гэхдээ л
Ард:
Мах импексийн борлуулалтын албаны дарга гэх шар хүүхэн нөөцийн махыг өндөр үнээр шахахаа болиочээ
2013-01-23