Чөлөөтийнхөн Нью Йоркийг зорилоо

img

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 11-13-нд тус улсын Нью-Йорк хотноо болох “New York Athletic Clubs” спорт клубын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор АНУ-ыг зорилоо. Баг тамирчдын бүрэлдэхүүнд эрэгтэй зургаа, эмэгтэй таван бөх багтсан бөгөөд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, дасгалжуулагч Ц.Баярсайхан, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр нарын удирдлага дор зодоглох ажээ. Мөн олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч Х.Ганболд нар тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах юм. Тэмцээний дараа эрэгтэй бөхчүүд Нью-Жерсид, эмэгтэйчүүд Колорадо-Спрингс хотноо 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм байна. АНУ-ын зорьсон баг тамирчдыг танилцуулъя. Эрэгтэй: 55 кг: Т.Даваахуяг /Хасу Мегаватт/, Э.Бэхбаяр /Ирээдүй/ 60 кг: Г.Мандахнаран /Алдар/, Б.Нэмэхбаяр /Мегастар/ 66 кг: Б.Анхбаяр /Сүлд/ 74 кг: П.Өнөрбат /Хасу Мегаватт/ Эмэгтэй: 48 кг: Д.Отгонцэцэг /Мегастар/, С.Бямбацэрэн /Аварга/ 63 кг: Ш.Түмэнцэцэг /Хилчин/ 72 кг: О.Бурмаа /Хүч/, Б.Одончимэг /Алдар/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ