
Цагаан сарын баяраас өмнө одонтой эхчүүдийн мөнгийг Хаан, Хадгаламж, Капитал зэрэг гурван банкаар дамжуулан олгохоор болжээ. Манай улсад нэг болон хоёрдугаар зэргийн одонтой 180 мянга орчим эхчүүд байдаг ба одонгийн мөнгө тухайн хүний дансанд орсон бол хэзээ ч авах боломжтой юм байна. Харин шинээр алдарт эхийн одон авч байгаа эхчүүд тухайн оршин суугаа хорооны нийгмийн ажилтандаа хандаж, материалаа бүрдүүлж өгснөөр энэхүү мөнгийг авах эрхтэй болох аж. Шинээр алдарт эхийн одонтой болсон иргэд халамжын мөнгөө авахын тулд тухайн оршин суугаа хорооныхоо нийгмийн ажилтандаа хандсанаар бүрдүүлэх материалын авах боломжтой гэнэ. Тухайлбал иргэний үнэмлэх, хүүхдүүдийнх нь төрсний гэрчилгээний хуулбар зэрэг материалаа Нийгмийн халамж, үйлчилгээний газарт илгээж, эхчүүдийн тоо, бүртгэлийг нэгтгэснээр халамжийн мөнгө тараах ажил эхлэх юм байна.
Дашрамд дуулгахад, өмнө нь долоон хүүхэд төрүүлсэн бол Алдарт эхийн нэгдүгээр одон, таван хүүхэд төрүүлсэн бол хоёрдугаар зэргийн одонг олгодог байсан. Харин энэхүү журмыг өөрчлөн зургаан хүүхэд төрүүлсэн бол нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлсэн бол хоёрдугаар зэргийн одон өгдөг болсон юм. Харин Нийгмийн халамж үйлчилгээний газраас жилд нэг удаа зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж олгодог ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ