Ерөнхийлөгчид Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны Ерөнхийлөгч бараалхав

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны (ЕСБХОБ) Ерөнхийлөгч Сума Чакрабати бараалхав. ЕСБХОБ нь хувийн хэвшлийг дэмжих зорилготой бөгөөд Азийн бүс, тэр дундаа Монгол Улстай идэвхтэй хамтран ажилладаг. Ноён Чакрабати хэлэхдээ “Монголд сүүлийн жилүүдэд авлигын төвшин огцом буурч байгаа нь мэдрэгдэж байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийн дунд хийсэн судалгаагаар төрийн байгууллагуудын зүгээс авлига нэхдэг үзэгдэл багассан” гэв.
Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ноён Чакрабати нар Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын боломжийг дээшлүүлэх, бизнесийн орчин нөхцөлийг сайжруулах боломжийн талаар санал солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Avilga ugui bolohnee:
Manai uls udahgui avilgagui avilgach ugui uls bolohnee.
2013-01-30
Mongold avilag nehdeg yavdal bagassan geed l gadaadiin uulzsan hun bolgon uuniig yarih yu. Mongol AVILGA heel hahuuliig asar ikheer idegdsen baisan ni odoo delhiid il tod bbolj ainaadaa. yaasan muuhai gutamshigati ichmeer damshig ve.
2013-01-30