
ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод зохион байгуулсан “Улаанбаатар хотын өдрүүд”-ийн хүрээнд эдийн засаг, бизнесийн салбарт уламжлалт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор Монголын үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан билээ.
Уг үзэсгэлэн худалдаанд гарсан Монголын ноос ноолууран бүтээгдэхүүн, гутал, алт мөнгөн эдлэлийг илүү сонирхож худалдан авчээ. “Хөх хотод жилд дунджаар хоёр сая орчим жуулчин ирдэг бөгөөд эсгий, ширээр урласан бэлэг дурсгалын зүйлийг борлуулах том зах зээл байгаа тул жуулчны компаниуддаа энэ үзэсгэлэнг үзэх санал тавина” гэж Хөх хотын дарга Ван Бө амласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ