Хорт бодисыг "Морин даваа"-нд булшилна

img

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийн бохир усанд анхан шатны цэвэрлэгээ хийж, Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламжийн талбайд хуримтлагдаад буй лагийг Морингийн даваанд булшлахаар шийдвэрлэжээ. Арьс ширний үйлдвэрүүдийн бохир усан дахь хром, сульфид зэрэг хорт бодисыг хөрс, гүний усанд нэвчүүлэхгүйн тулд уг талбайд пентонит дэвсэж байгаа гэнэ. “Харгиа”- гийн лагийг энэ сарын 28-наас эхлэн зөөвөрлөж булшлах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ