Далай лам Хятадыг хатуу шүүмжлэв
Дээрхийн гэгээнтэн Далай багш манай улсад айлчлахынхаа өмнөхөн Японд байхдаа хэвлэлүүдэд ярилцлага өгсөн ажээ. Түүний мэдэгдэл Түвдэд Хятад улс соёлын устгал хийж байгааг шүүмжилсэн байна.
Сүүлийн үед Түвдийн лам нар эрх чөлөө, үндэс угсааныхаа төлөө эсэргүүцлийн хөдөлгөөндөө өөрсдийгөө шатаах маягийн тэмцлийн хэлбэрийг сонгож авсаар 11 дэх лам өөрийн амиа золиослоод байгаа.

Энэхүү 11 ламын сүүлийн хоёр нь залуу гэлэнмаа нар байсан юм. Далай багш “Тэдгээр яс үндэс, соёл уламжлал, эрх чөлөөнийхөө төлөө амь насаа өргөж буй залуусын амийг Хятад улс хариуцах ёстой бөгөөд Түвдэд олон жилийн турш хийж буй соёлын хувьсгал нэртэй хэлмэгдүүлэлт, яс үндсээр нь уусгах бодлогоо зогсоох хэрэгтэй” хэмээн Японы хэвлэлүүдэд ярилцлага өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ