Дорнодын дулааны цахилгаан станцын тендерийг зарлажээ

img

Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангахын тулд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг яаралтай барих шаардлага үүсээд байгаа талаар яригдаад багагүй хугацаа өнгөрч байна.  Тэгвэл Төрийн өмчийн хороо  гадаад, дотоодын хувийн хэвшлийн хуулийн этгээд, эсхүл хуулийн этгээдүүдийн нэгдлийг Дорнод аймгийн Чойбалсан хотод баригдах 100МВт (цаашид хүчин чадлыг 250МВт хүртэл өсгөх нөхцөлтэй) хүчин чадалтай Дулааны цахилгаан станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх төрлийн (Барих-Ашиглах-Шилжүүлэх) концесс олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтад оролцохыг урьж байгаа юм байна. Концессын тухай Монгол улсын хуулийн дагуу концесс эзэмшигчийг хоёр үе шаттай уралдаант шалгаруулалтаар сонгох аж.  Урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн оролцох санал гаргагч нь уралдаант шалгаруулалтад оролцож төслийн саналаа ирүүлнэ. Урьдчилсан шалгаруулалтаар 4 хүртэлх оролцох санал гаргагчийг шалгаруулж уралдаант шалгаруулалтын шатанд оролцуулна. Урьдчилсан шалгаруулалт нь дараах ерөнхий шалгуур үзүүлэлттэй байна. Үүнд: Нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцын инженерингийн болон зураг төслийн ажил гүйцэтгэж байсан туршлагатaй байх, Өөрийн орон болон гадаад улсад дулааны цахилгаан станц барьж, ашиглаж байсан туршлагатай байх, Төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхитай байх, шаардагдах санхүүжилтын эх үүсвэрийг бүрдүүлэх чадвартай байх Уралдаант шалгаруулалтын ялагч нь төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд (төслийн компани)-ийг байгуулах шаардлагатай аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hurdan barih heregtei oroitoj bn
2011-11-08