
Оны эхний 9 сарын байдлаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар улсын төсөвт 330.0 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 381.1 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс төвлөрүүлж, төлөвлөгөө 115.5 хувиар буюу 51.1 тэрбум төгрөгөөр давж биелжээ.
ААНОАТ-ын орлого нь өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 126.0 тэрбум төгрөгөөр буюу 49.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Эхний хагас жилийн татварын тайлан хүлээн авалтын дүнгээс харахад ААНОАТ-аар 252.6 тэрбум төгрөгийн татвар ногдуулалт гарсан нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ногдуулалт 64.9 хувиар буюу 99.4 тэрбум төгрөгөөр өсчээ.
ААНОАТ-аар 9 сард 37.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 38.3 тэрбум төгрөгийн татварын авлагын үлдэгдэлтэй, 29.2 тэрбум төгрөгийн татварын илүү төлөлттэй гарчээ. ААНОАТ-ын авлагын үлдэгдэл 38.3 тэрбум төгрөгнөөс 8.9 тэрбум төгрөг буюу 23.2 хувийн өрийг Алтандорнодмонгол ХХК, 4.6 тэрбум төгрөг буюу 12.0 хувийг Лейтон ХХК-ийн, 2.1 тэрбум буюу 5.5 хувийг Монгол газар ХХК-ийн өр тус тус эзлэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ