
Иран улсын эсрэг цэргийн ажиллагаа болох нь тодорхой болж байх шиг байна.
Сүүлийн үеийн мэдээгээр Иракийн Киркук хотын ойролцоох америкийн цэргийн баазаас их хэмжээний цуваа өнгөрсөн шөнө Арбил хотыг чиглэсэн байна.
Иракийн зүүн хойд нутгийн Арбил хот нь Ираны цөмийн обьектийн нэг хэсэг байрладаг гэгдэх Табриз хоттой ойролцоо оршдог аж.
Израйлийн ерөнхийлөгч Шимон Перес Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд яриа хэлэлцээ хийхээс зэвсгийн хүчээр зогсоох нь илүү найдвартай арга хэмээн ил тод мэдэгдээд байгаа.
Үүнийг Иракийн нутаг дахь америкийн цэргийн шилжилт хөдөлгөөн ч батлаж байна хэмээн олон улсын ажиглагчид үзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ