
Засгийн газрын хуралдаанаас “Хөдөө аж ахуйн гаралтай бараа,түүхий эдийн бирж” байгуулахаар шийдвэрлэсэн. Тус биржийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болжээ.Зөвлөлийн гишүүдэд тус биржийг байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл өгч, хэд хэдэн журмын төслийг хэлэлцүүлэн шийдвэрлэжээ. Тухайлбал, ажлын хэсгүүдэд өгсөн үүргийн дагуу биржийн гишүүнчлэлийн болон арилжааны түр журмын төслийг дахин боловсруулсан тухай мөн биржийн бараа /ямааны ноолуур/-ны стандартын төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн ажлын явцыг танилцуулж, ажлын хэсгийн ахлагч нар журмын төслийг гишүүдээр хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн биржийн төлбөр тооцооны болон биржээр арилжих барааны хаяглалт, хадгалалт болон тээвэрлэлтийн журмын төслүүдийг хэлэлцжээ.
Дашрамд дурдахад, ҮХААЯ-наас биржийн анхны ямааны ноолуурын туршилтын арилжааг 2013 оны эхний улиралд багтаан зүүн бүсийн гурван аймагт явуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна.Зохицуулах зөвлөлөөр хэлэлцэгдсэн журмууд нь энэхүү арилжааг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдэж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ