
Энэ бямба гаригт дэлхийн аварга Испанийн шигшээ баг Лондоны Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд зочилж Английн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх юм.
Фабио Капелло хэдийнэ шигшээ багийнхаа бүрэлдэхүүнийхээ нэрсийг зарлачихсан. Тэгвэл Испанийн шигшээгийн дасгалжуулагч Дел Боски Английн шигшээгийн эсрэг тоглох бүрэлдэхүүнээ зарлалаа.
Тоглогчдын нэрсийг харахад бүгд яг энэ цаг үедээ ид тоглож байгаа шилдгүүдийг тэрбээр шигшээд дуудсан нь илт байна. Спортын томоохон хэвлэлүүд Англи, Испанийн шигшээ багийн тоглолтын гоолыг таамаглаад эхэлжээ. Ихэнх спортын мэргэжилтнүүд Испанийг хожно, хожихдоо 3:1, эсхүл 2:0-ээр Уэмблид ялалт байгуулна хэмээсэн байна.
Шигшээд дуудагсдаас найм нь Барсагийн, тав нь Реалын тоглогчид байгаа аж.
Икер Касильяс (Real Madrid), Хосе Рейна (Liverpool), Виктор Вальдес (Barcelona); Серхио Рамос (Real Madrid), Альваро Арбело (Real Madrid), Карлос Пуйоль (Barcelona), Жерард Пикье (Barcelona), Хорди Альба (Valencia), Рауль Альбиол (Real Madrid), Начо Монреал (Malaga); Хави (Barcelona), Хави Алонзо (Real Madrid), Сержио Бускетт (Barcelona), Санти Казорла (Malaga), Хави Мартиньез (Athletic Bilbao), Сеск Фабрегас (Barcelona), Андрес Иньеста (Barcelona); Давид Вилья (Barcelona), Давид Сильва (Manchester City), Фернандо Торрес (Chelsea), Фернандо Лорентье (Athletic Bilbao), Хуан Мата (Chelsea), Хисус Навас (Sevilla).
СЭТГЭГДЭЛ БИЧИХ