Мексикийн шоронд гэнэтийн шалгалт хийжээ

img

Мексик улсын нэгэн шоронд хууль зүйн яамнаас гэнэтийн шалгалт хийсэн байна. Хар тамхины хэргээр ял сонссон хоригдлууд ихэвчлэн ялаа эдэлдэг тэрхүү шоронгоос хуулийн байгууллагынхныг гайхашруулсан зүйлс илэрсэн байна. Хоригдлуудаас хураагдсан зүйлсийн дунд 100 ширхэг плазма телевизор, хоёр боодол марихуан, 100 орчим зодоонч азарган тахиа байсан гэнэ. Мөн шоронд хууль бусаар нэвтрэн орсон 19 биеэ үнэлэгчийг илрүүлж гаргасан байна. Энэхүү шалгалт Мексикийн Гуеррерогийн Акапулькогийн шоронд хийгдсэн бөгөөд хар тамхины мафийн гишүүд ихээр хоригддог аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ