Дээл бүс тэргүүтэн, цагаан сарын гоёлын ханш нэмэгджээ

img

Арваад хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байна. Уламжлалт энэ баяраараа хүн бүр л шинэ дээл, хувцас өмсөж, өнгөтэй өөдтэй шинэ сараа угтахыг хичээдэг. Гэсэн ч идээ шүүс, бууз банш, бэлэг сэлтээ базаах гээд баярынхаа гоёлыг зэхэж амжаагүй яваа зарим хүмүүст сонирхуулах үүднээс бид "Нарантуул" худалдааны төвийг зорилоо. Сүүлийн жилүүдэд монголчууд маань үндэсний хувцсаараа гоёх нь элбэг болсон бид энэ чигийг барин сурвалжлагаа бэлтгэхээр болсон юм. Тус худалдааны төвд иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа. Ингээд бид шууд монгол дээлний тасагт очлоо. Дээл сонирхох иргэд ч энд цөөнгүй байна. Тэр хэрээрээ худалдаа эрхлэгчид ч завгүй байх. Эмэгтэй хүний торгон дээл 120-200 мянга, эрэгтэй кашмер 110-190, харин хурган дотортой үйтэн хуаран дээл нэг сая 200 мянга гэж байсан. Өнгөрсөн жил ийм дээлний үнэ 900 орчим мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан санагдана. Түүнчлэн хүүхдийн дээл 25-45 мянган төгрөгийн ханштай байсан юм. Дээлний үнэ ханш өндөр байгаа учир хантааз болон дан цамц сонирхох иргэд цөөнгүй байна. Үнийн хувьд хантааз 50-100 мянга байгаа бол дан цамц 25-45 мянган төгрөг байна. Энэ жил дээлний үнэ өссөн хэдий ч загвар хийцийн хувьд сонголт арвин, тооны хувьд ч олон байсан. Хүннү дээл буюу нуман захтай дээл энэ жил зах дээр элбэг харагдана. Нуман захтай дээлний үнэ 240 мянга. Цаашлаад бид бүсний үнэ сонирхов. Урд хөршөөс оруулж ирсэн дурдан гэх бүсний үнэ 10 мянган төгрөгнөөс эхэлж байна. Улмаар 50 мянган төгрөгний дурдангууд байна. Дуураймал мөнгөн бүс, хөнгөн цагаан аралтай бүснүүд 18-50 мянга бол чулуун бүс 25 мянган гэнэ. Харин жинхэнэ мөнгөн аралтай, ширэн бүснүүд 350 мянгаас дээш үнэтэй байдаг аж. Энэ үеэр хурганы арьсны үнэ хэд байгаад бас "хэрэгт дурлав". Нэг ширхэг хурганы арьс 15 мянга гэнэ. Харин бүр сайн арьс нь хэдийнэ 25 мянга хүрчээ. Хурганы арьсны хувьд зах дээр харин тийм ч элбэг харагдсангүй. Дараагийн очсон тасаг бол малгайных. Дээлэндээ тохируулж өмсөх малгай энд төрөл төрлөөрөө байна. Арьсаар хийж булгаар эмжсэн дөрвөн талд малгай 65 мянган төгрөгнөөс дээш үнэтэй байгаа бол үнэгэн малгай 100 мянган, илбэнхний арьсаар хийсэн малгай 200 мянга гэнэ. Харин булган малгай 250 мянган төгрөгнөөс дээш үнэтэй байна. Түүнчлэн бүрх малгай 45-65 мянга, жанжин малгай 15 мянган төгрөгөөс дээш үнэтэй. Олны жишгээр бид дээлэндээ тохируулан гутал сонирхов. Монгол гутал хийцээсээ шалтгаалаад үнэ нь янз бүр байна. 32 угалзтай монгол гутал 160 мянган төгрөг бол битүү хээтэй монгол гутал 260 мянган төгрөг байна. Харин ээтэн хоншоортой гутал 80 төгрөгөөс үнэ эхэлж байна. Түүнээс гадна хромон гутлууд хийц материалаасаа болоод 150-250 мянган төгрөгийн ханштай байсан юм. Түүнлэн буриад гутал 40-60 мянга бол хүүхдийн гутал өдий хэрийн үнэтэй байсан. Ингээд бид хамгийн сүүлд хөөрөг зарж байгаа хэсэгт очлоо. Хөөрөг сонирхох хүн бас л олон. Сар шинийн бас нэгэн гангараа болоод байгаа зүйл бол яахын аргагүй хөөрөг. Хамгийн хямд хөөрөг 10 мянган төгрөг. Худалдагчид нь хөөрөгнүүдээ бүгд чулаан хөөрөг хэмээн ам уралдуулна. "Жинхэнэ чулуун хөөрөгч нэг хил махны дайтай ч үнэтэй байдаггүй юм даа" хэмээн нэгэн хүн худалдагчтай ам зөрнө. Хэрэв 130 мянган төгрөгийн хөөрөг авбал урамшуулалтай гэнэ. Урамшуулал нь хөөрөгний даалин болон тамхи аж. Эдгээрээс арай үнэтэй, чанартай ,чулуун хөөрөг тус захад  нэг саяас 25 сая төгрөгийн хооронд худалдаалагддаг юм билээ. Түүнээс гадна сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан "Art house"-д хөөрөгний үзэсгэлэн худалдааг дэлгэсэн байна. Энд 18 сая төгрөгийн хөөрөгнөөс эхлээд 120 сая төгрөгийн үнэтэй хөөрөгнүүдийг дэлгэн тавьжээ. Тухайлбал, 20 сая төгрөгийн үнэтэй халтар манан хөөрөг байхад 100 сая төгрөгийн үнэтэй чүнчигноров, 120 сая төгрөгийн үнэтэй хаш чулуун хөөрөг ч байх. Түүнээс гадна XVIII зууны үеийн зургаан хөөргөө худалдахгүй, зөвхөн хүмүүсийн нүдийг хужирлаж байгаа эрхэмтэй ч таарав. Тэрээр дэлхийд цор ганц байгаа эдгээр хөөргүүдээ үнэлж чадахгүй байгаа гэлээ. Д.Цэцэг Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bobo:
End Huurug gedeg dundaa hundii mash chuluun savnii tuhai bichsen hymyystei sanal neg bnaa. Ynendee bol hendch uyndch hereggyi ed shyydee. Mongoliin ard tymnii ulamjlalt ed ulgiin turliin bish gedegch ynen shyydee. Ter chuluug hudaldaj avdag munguu amidral ahui yr hyyheddee hurungu oruultsgaa
2013-02-02
hen negen:
өөрийн бодлыг бусдад тулгах хэрэггүй баймаар. энэ сайтынхан цаг үеийн мэдээллийг та бүхэнд амар хялбар болгох үүднээс хэрэг болгон бэлтгэсэн байна. цаг зав, хүний хөдөлтөрийг ингэж амныхаа зоргоор үгийн муугаар хэлэх хэрэггүй байлтай.
2013-02-02
Үнэн шүү төвдын юм шүү дээ энэ хөөрөг гээч юм чинь.
2013-02-01
Хөөрөг гэдэг хэнд ч хэрэггүй энэ хогийг чулуудаж хая:
Хөөрөг гэдэг хэнд ч хэрэггүй энэ хогийг чулуудаж хая!! Төвдийн соёл болох Хөөрөг гэдэг хэнд ч хэрэггүй энэ хогийг монгол соёл зан заншлаасаа авч хаяцгаая..Хэнд ч хэрэггүй хог гэсэн үг.Энэ хөөрөг гэдэг хог төвд лам нарын бэлгийн дур хүслээ дарах зорилгоор хатаасан ургамал энэ тэрийг хийж үнэрлэж тэвчдэг байсан балай зүйлийг манай лам нар уламжлан авч хэрэглэсээр ирсэн нь өнөөдрийн монголчуудын гангараа болсон нь инээдтэй.Тэгэхээр хөөрөг хүсэж байгаа нь хөөрөг гэдэг дэмий эдээс татгалзаж хөөрөгтэй нэг нь тэр чулуугаа хаялтай нь биш хөргөгчиндөө хадгалж өвдөж хавдсан хэсэг дээрээ жин тавих мөн нүүрэндээ тавьж үрчлээгээ багасгахад ашиглах хэрэгтэй. Энэ балай хэрэглээгээр хоорондоо өрсөлдөж уралддаг төрийн тэргүүн түшээд урлаг соёл бизнэсийнхэнийг түүхээ мэдэхгүй сармагчингууд гэж даанч мэдсэнгүй.Өрөвдөлтэй үхэр монголууд юмдаа
2013-02-01
Хөөрөг гэдэг хэнч хэрэггүй хог:
Төвдийн соёл болох Хөөрөг гэдэг хэнд ч хэрэггүй энэ хогийг монгол соёл зан заншлаасаа авч хаяцгаая..Хэнд ч хэрэггүй хог гэсэн үг.Энэ хөөрөг гэдэг хог төвд лам нарын бэлгийн дур хүслээ дарах зорилгоор хатаасан ургамал энэ тэрийг хийж үнэрлэж тэвчдэг байсан балай зүйлийг манай лам нар уламжлан авч хэрэглэсээр ирсэн нь өнөөдрийн монголчуудын гангараа болсон нь инээдтэй.Тэгэхээр хөөрөг хүсэж байгаа нь хөөрөг гэдэг дэмий эдээс татгалзаж хөөрөгтэй нэг нь тэр чулуугаа хаялтай нь биш хөргөгчиндөө хадгалж өвдөж хавдсан хэсэг дээрээ жин тавих мөн нүүрэндээ тавьж үрчлээгээ багасгахад ашиглах хэрэгтэй. Энэ балай хэрэглээгээр хоорондоо өрсөлдөж уралддаг төрийн тэргүүн түшээд урлаг соёл бизнэсийнхэнийг түүхээ мэдэхгүй сармагчингууд гэж даанч мэдсэнгүй.Өрөвдөлтэй үхэр монголууд юмдаа
2013-02-01
bat:
хулдаасан хэвлэл
2013-01-31
une nemegdejee gene uu chi teneg uu une buurna gej noiton zuudelsen uu kkkkkkkk
2013-01-31
manai soyol etseg uvgud gej buu haduuraad bai eh survalj uuh tuuh huuguud uzeerei HUURUG BOL TUVDIIN LAM NAR UDAAN HUGATSAAGAARDAYAN HIIHDEE HUYALAA DARAH GEJ TUSGAI NUNTAG HIIJ HERGELEDEG SAV BAISAN TER NI MANJAAR DAMJAAD MONGOLYN DEEDSUUDED CHAMIRHAH GOYOL BOLON HALDSAN ene tuhai tuuhiin uhaany hunees battai duulj baisan yum shuu nohoi tsohiod alchmaar chuluu uvurtluj yavah gej lai TUUNEES ENE DEER BICHSENCHILEN CHINGIS HAANU UED BOL TEGEED CHALCHIJ SUUH ZAV CH BAIGAAGI GEDEGTEI SANAL NEG BAINA
2013-01-31
2013-01-31
une nemegdejee gene uu chi teneg uu une buurna gej noiton zuudelsen uu kkkkkkkk
bodol:
Ter ih ynetei id shidgyi Huurugund oruul ter money-geeree hyyheddee 1 notebook avaad ugchyyl hyyheded chin ih hereg bolnodoo. Ih ch uym surch medej avna shyydee. Ter huurug gedeg chuluu hynd er ni uy uguhyy? Uynd hereg bolohuu?
2013-01-31
xx:
Yneheer ene Huurug gej yamarch utgagyi ed. Zarim ni byr nohoi tsohiod alchihaar tom baigaa uym chin. Tegeed ter dotor ni baigaa nuntagiig tatlaa geed uynd heregtei uym.Hynd tom chuluunuud. Manjaas Mongold oruulj irsen ni ynen shyydee. Ternees Mongoliin ard tymnii ulamjilalt ed ulgiin zyil bishee
2013-01-31
arsenal:
Aan zuv zuv tsag uye olson saihan medee bn Eyron ni neg hun shig ij burdleer ni deel omsood hoorog bariad zolgoyo gej ene jil bodogdood bgan Awbal 350-s buuhgui bololtoi ehner huuhede bas adilhan huwtslya gwel bas 500.000-600.000boloh ym bnA 2sariin tsalin orno bas zolgoltnii mungu gd nad shig bayar baga temdegledeg hun oiroltsoogoor neleed mongo urj bhiig bodhod ene tsagaan sar hiij bga owoo emee aaw eej ah duus neleed mongo urj bgadaga basal bodmoorol ym bna teen
2013-01-31
Зочин:
монгол хүн хөөрөг гэж хэрэглэдэг гэж д элхийн хүмүүс бас сонирхдог юм аа. Энэ бол яалт ч үгүй бидний нэг соёл болтлоо энэ олон зууныг илээгээд ирсэн юмаа. Сайхан монгол хүн байж, эцэг өвгөдийн хүндэлж, эдэлж ирсэн хөөрөг гээч энэ эдийг ингэж амандаа орсон увайгүй муу үгээр хэлж алдас хйихгүй байхыг та нартаа зөвлөж байна болгооно уу.
2013-01-31
manai soyol etseg uvgud gej buu haduuraad bai eh survalj uuh tuuh huuguud uzeerei HUURUG BOL TUVDIIN LAM NAR UDAAN HUGATSAAGAARDAYAN HIIHDEE HUYALAA DARAH GEJ TUSGAI NUNTAG HIIJ HERGELEDEG SAV BAISAN TER NI MANJAAR DAMJAAD MONGOLYN DEEDSUUDED CHAMIRHAH GOYOL BOLON HALDSAN ene tuhai tuuhiin uhaany hunees battai duulj baisan yum shuu nohoi tsohiod alchmaar chuluu uvurtluj yavah gej lai TUUNEES ENE DEER BICHSENCHILEN CHINGIS HAANU UED BOL TEGEED CHALCHIJ SUUH ZAV CH BAIGAAGI GEDEGTEI SANAL NEG BAINA
зочин:
Энэ худалдаа хаана гарч байгаа юм бол. Зүгээр л жирийн хөөрөг ёсыг бодож барих ямар үнэ ханштай юм бол Хаягийг нь хэлнэ үү
2013-01-31
Hoorohiih manjuud Mongold oruulj irsen soyol,unendee teriig bariad chalchij suuh zab chingisiin mongolchuudad baihgui bailaa.
2013-01-31
үхсэн хужаагийн хатаасан баасаар хийсэн хөөрөг байна. Авах уу
2013-01-31
malchin:
chamd tegeed mongo baigaam uu? Avch chadahgyin baij.
2013-01-31
suujin huurug avna 88080398
2013-01-31