Домогт Жо Фрейзер нас нөгчжээ
Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан Жо Фрейзер элэгний хорт хавдрын улмаас насан өөд болжээ.
Түүний хорт хавдын өвчлөл хүнд шатандаа орсны улмаас хэвтэрт ороод байгаа тухай бид өмнө мэдээлж байсан билээ.
Тэрбээр 67 настайдаа ийнхүү нас нөгчлөө. Жо Фрейзер 1971 онд домогт Мухаммед Алиг мэргэжлийн боксын тулаанд анх удаа ялж байсан боксчин хэмээн тэрбээр түүхэнд мөнхрөн үлдсэн юм.
Энэ Нью-Йоркт болсон тулааныг “Мянганы тулаан” хэмээн тэр үедээ нэрлэж байсан юм. Жо Фрейзер 15-р раундад зүүн гарын хүчтэй цохилтоор Мухаммед Алиг ялснаар дэлхийн аваргын бүсээ хамгаалж байлаа.
Олимпийн аварга, мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Жо Фрейзерийн амьдралын төлөөх сүүлчийн тулаанаа Филадельфийн эмнэлэгт дуусгасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ