
Өчигдөр орой 21:10 цагт Дээрхийн Гэгээн XIV Далай лам Монголд хөл тавьсан. Түүнийг онгоцноос буусан гэх сургаар Чингис хаан олон улсын нисэх буудлын орчимд цугласан сүсэгтэн олон сунаж мөргөн адис авсан юм.
Харин өнөөдөр 13:00-15:00 цагийн хооронд Лам хувраг, сүсэгтэн олонд “Шүтэн барилдлагын магтаал”, “Мөрийн гурван эрхэм” номыг айлдах юм. Эл айлтгалын үйл ажиллагааг нисэх дэх Буянт-Ухаа цогцолборт хийхээр төлөвлөсөн боловч Хятадууд эсэргүүцсэн гэх шалтгаанаар болиулж Монгол бөхийн өргөөнд хийнэ гэсэн юм. Харин дөнгөж сая зохион байгуулагчдын зүгээс Далай ламын айлтгалыг Буянт-Ухаа цогцолборт хийхээр болсон тухай мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ