Японы Окинавагийн ойролцоо газар хөдлөлт болжээ
Өнөө өглөө Японы Окинава арлын ойролцоо баруун хойд хэсэгт далайн гүнд 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ талаар АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлсэн байна. Газар хөдлөлтийн төв цэг нь Окинавагийн баруун хойд эргийн Наха хэмээх газраас 218 км, Тайваны арлаас 497 км-ийн зайтай аж.
Нахад орших зочид буудалд амарч байсан хүмүүсийн ярьж буйгаар үл мэдэг чичиргээ мэдрэгдсэн гэнэ. Наха нь Окинавагийн аялал жуулчлалын бүс оршдог газар ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ