Хуулийн хэрэгжилт сайн дүнтэй ч гялгар уутнууд "хов" зөөсөөр...

img

Байгаль орчныг бохирдуулдаг, хог хягдал ихтэйгээс гадна хүнсний зүйл хийж болохгүй гэсэн шалтгаанаар гялгар уутны хэрэглээг зохицуулахаар хуульчилсан гэхэд болно. Гэсэн ч өнөөдөр хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг мөнөөхөн хуулиар зохицуулагдсан гялгар уутнууд нь хэлээд өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагууд хуулийн хэрэгжилт сайн байгаа төдийгүй 64 хувьтай хэрэгжиж байна гэсэн үнэлгээг өгсөн боловч нийслэл хотын гудамжинд хөглөрч байгаа гялгар уутнууд хуулийн хэрэгжилт ямар байгааг "ховлосоор" байна. Түүнээс гадна нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд бүгд л гялгар торон уутанд хүнсний зүйлийг савлан зарсаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ