Өвлийн байшин шатжээ

img

Нийслэл хотод гал түймрийн 2, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 1, Архангай, Хөвсгөл, Дархан-Уул аймгуудад галын зөрчлийн тус бүр 1 дуудлага, мэдээлэл 1 ирсэн байна. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг 1 дүгээр хороололд үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн торх” ХХК-ийн 2х2 метрийн хэмжээтэй манаачийн байр шатаж байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал  унтраах 26 дугаар ангийн тасаг унтраажээ. Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг Төмөр замын зорчих тасалбарын түгээгүүрийн ард байрлах “Хийморь” цайны газар гэсэн нэртэй үйлчилгээний зориулалттай 4х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор таазны хэсэг шатаж байсныг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн тасаг очиж аюулгүй болгосон байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг хуучин Галын байранд иргэн Д-гийн өвлийн байшингийн 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 27 дугаар ангийн тасаг тус тус унтраажээ. Мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Өмнөгол” багийн нутагт оршин суугч иргэн С-ийн эзэмшлийн 8х6 метрийн хэмжээтэй өвлийн байшин шатсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ