
НАСА-гийн эрдэмтэд Антрактидийн баруун хэсэгт мөсөн "эх газар"-аас тасрах дөхөж буй аварга том мөсөн уул илрүүлжээ. Тасарсан мөсөн уул нь 880 хавтгай км талбайтай бөгөөд 500 метр өргөн, 60-100 метр гүн цуурсан байна. Уг мөсөн уулын тухай мэдээллийг эрдэмтэд сансраас авсан зургийн тусламжтайгаар мэдсэн байна.
Хэмжээгээрээ Берлин хотын газар нутагтай тэнцэхүйц аварга мөсөн уул ирэх оны сүүлчээр тасарч задгай далайд гарч магадгүй хэмээн эрдэмтэд тооцоолжээ. Учир нь мөсөн уул өдөрт дунджаар 60 метр гүн цуурах аж. Антрактидийн баруун хэсгийн 10 хувьтай тэнцэх уг мөсөн уул тасарвал далайн төвшин огцом нэмэгдэж болзошгүй гэж НАСА-гийн “Мөсөн гүүр” төслийнхөн мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ