Тяньжин хотын Хө Бүн дүүрэг Чингэлтэй-г сонгов
БНХАУ-ын Тяньжин хотын Хө Бүн дүүргийн Ардын Төлөөлөгчдийн хурлын дарга болон бусад төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Төлөөлөгчдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Билэгт өнөөдөр хүлээн авч уулзлаа. Манай улсад гадаадаас орж ирж буй контейнеруудын 90 орчим хувь нь Тяньжиний боомтоор орж ирдэг. Өөрөөр хэлбэл Тяньжин хот нь Монгол улстай хамгийн ойр далайд гарцтай, өндөр ач холбогдолтой хот юм.
Тиймээс манай хотууд эгч дүүсийн харилцаатай байдаг хэмээн НИТХ-ын дарга Т.Билэгт уулзалтын үеэр онцолсон юм. Хорин жилийн найрсаг харилцаатай хоёр хотын хувьд ижил төстэй талууд олон бий. Хэдийгээр айлчлалын хугацаа давчуухан байгаа ч Улаанбаатар хотын зарим дүүргүүдэд зочилж мэдээлэлтэй болсон. Эдгээр дүүргээс Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ Тяньжин хотын Ардын хурлын дарга илэрхийлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ