Өмнөд нь Умарддаа тусламж үзүүлэв
Өмнөд Солонгос ДЭМБ-ийн тусламжийн сангийн шугамаар Умард Солонгост 6.94 сая долларын тусламжийн бараа, материал өгөхөөр болжээ.
НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэхүү тусламжийг Умардад буцалтгүйгээр олгох асуудалд ихээхэн хүч чармайлт тавин ажилласан аж. Умард Солонгост өлсгөлөнгийн аюул нүүрлэж үүний зэрэгцээ гэдэсний халдварт өвчнүүд их хэмжээгээр тархаж байгаа тухай ДЭМБ-ийн гаргасан судалгаагаар нийтэд ил болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ