Ерөнхийлөгч энхийг сахиулагчдыг одон медалиар шагнах зарлиг гаргалаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чад улсад үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн бие бүрэлдэхүүнд одон, медаль олгох тухай зарлиг гаргажээ. Батлан хамгаалах яаман дээр уг зарлигийг гүйцэлдүүлэх ёслол боллоо. Уг ёслолд Батлан хамгаалахын сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга болон бусад албаны хүмүүс оролцов. Энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлжээр Чад улсад 164 цэргийн албан хаагч явсан бөгөөд өчигдөр бүгд энгэрээ цоолууллаа. Дэд хурандаа Л.Гансэлэм, дээд хурандаа Д.Даваарагчаа, хошууч Г.Чинбат нар цэргийн хүндэт медалиар шагнагдсан бол үлдсэн 161 цэрэг нь энхийн төлөө медалиар энгэрээ мялаасан байна. Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ