
Өнгөрсөн сар Инчон хотод олон арван жирийн иргэдийн өмнө хоорондоо зодолдон эмх замбараагүй байдал гаргаж байсан тус улсын Зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийн буюу мафийнхан гэгдэх этгээдүүдтэй тэмцэх нэг сарын ажил эхлээд 15 хоног боллоо. Энэ хугацаанд 403 этгээдийг саатуулж , тэдний 43д нь эрүүгийн хэрэг үүсгээд байгаа цагдаагийн газрынхан энэ удаа ирэх 11.18-нд Сөүл хотын Кангнам дүүрэг, Ёгсамдунд дахь нэгэн хуримын ордонд болох Чонжү хотын Найтпа хэмээх гэмт хэргийн бүлэглэлд харъяалагддаг Кимийн (36) хурим болох талаарх мэдээллийг олж авчээ.
Хурим болох үеэр Чонжү хотоос тус бүлэглэлийн 50 орчим гишүүд ирэх ба энэ үед тэднийг энгийн олон иргэдийн өмнө хар хувцастайгаа бөөгнөрч зогсох, босс нартаа цуварч зогсож байгаад 90 градус бөхийн мэндлэх зэрэг мафийнхан гэж мэдэгдэхээр үйлдэл хийхгүй байх талаар тэдэнд цагдаагийн газраас сануулга өгсөн гэнэ. Мафийнхан гэгдэх нөхдийг харсан жирийн иргэд үргэлж айдаст автан тэднээс холдохыг хүсдэг нь үнэн бөгөөд энэ удаагийн хуримын үйл ажиллагааны үеэр болзошгүй асуудлаас урьдчилан сэргийлэхээр цагдаагийнхан хамгаалалтанд зогсох ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ