Цацраг идэвхт бодис илэрсэн гудамжны замуудыг шинэчлэнэ
2011-11-09

Өнгөрсөн 7 хоногт   Сөүл хотын Нувон дүүрэг дэхь нэгэн орон сууцны гудамжны  гадаах асфальтан зам дээрээс цацраг идэвхт бодис байх ёстой хэмжээнээсээ  10 дахин их  хэмжээгээр ялгарч байгаа тухай мэдээлсэн  билээ. Одоогоор уг асфальтан замыг тавих явцад  хэрэглэсэн химийн бүтээгдэхүүн дундаас Sesium137 хэмээх бодис цаг тутам 1400n㏜ ялгарч байгаа ба энгийн үед энэхүү бодис 140 n㏜ хэмжээгээр ялгарч байх ёстой ажээ. Сөүл хотын захиргаанаас   дээрх  хэсгийн замыг 2000 онд шинэчлэн зассан  ба тухайн үед энэхүү асфальтийг хэрэглэн зам зассан бүх газруудын замыг шинжилж үзэн , бүгдийг  сольж засах шийдвэр гаргажээ.  Үүний улмаас Сөүл хотын оршин суугчид өөсдийн амьдардаг байрны гадаах замаас  цацраг идэвхт бодис хэр их ялгарч байгааг шинжилж өгөх дуудлага ихээр өгөх болжээ. Сөүл хотын дарга Пак Вон Сүн энэ бүхэнд сандрах хэрэггүй , бүх гудамж талбайд шинжилгээ хийж, ямар нэгэн цацраг идэвхт бодис ялгарсан шинж тэмдэг илрэх тохиолдол бүрд арга хэмжээ авна хэмээн мэдэгдээд байна.
Shuud.mn
Сонин хачин