Хамгийн гол нь хайр

img

-Да да да да да. -Аа, да да да да. Нэг иймэрхүү хэлээр маш сайн ойлголцдог хэсэг бүлэг хүмүүс байх юм. Хүн төрөлхтөн өөр өөрсдийн харьяа хэлээ сурахаас өмнөх нийтлэг хэл гэж болох энэхүү хэлээр ярилцдаг даа. Да да да-гаар бид ч гэсэн цагтаа ойлголцож л явсан байх. /Ингэж ярьж явснаа санахгүй байгаа болохоор байх гэж тодотгов. Сурв/. Сонгинохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэгийн “Оюутны хүүхдийн анги” гэсэн тодотголтой ангид ийм хэлтнүүд байдаг юм байна. Бас дээр нь гурван эрэгтэй багштай. Магадгүй энэ анги улс даяарх энгийн цэцэрлэгүүдээс хамгийн жаахан жаалуудтай анги байж болох юм. Хуулиар бол цэцэрлэгт хоёр наснаас дээш хүүхэд авдаг. Гэтэл оюутны хүүхдийн ангид нэг нас, бүр найман сартай хүүхэд авч “хүн хийдэг” байх юм. Монгол Улсын хуулийг мөрдөөгүй шалтгааныг нь тус цэцэрлэгийн эрхлэгч Ч.Баянцэцэгээс тодруулаад да да-чуудын ангид орлоо. Ч.Баянцэцэг:  Оюутан гэр бүл найман сартай хүүхдээ өгье гэж ирснээс хойш ойтой хүүхэд авдаг болсон -Танай цэцэрлэгт нэг тусгай анги байдаг гэж дуулаад ирлээ. Яагаад заавал залуу хүмүүсийн хүүхдийг авдаг анги нээсэн юм бэ? -Гурван жилийн өмнө цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийн үеэр залуухан эхнэр, нөхөр над дээр орж ирсэн юм. Манай хүүхэд найман сартай. Бид хоёулаа оюутан. Эхнэр маань энэ жил дахиад гэртээ сууна гэхээр жил алдах гээд байна аа. Жил алдах тусам амьдрал хэцүүдэх гээд байна, хүүхдээ өгье боломж байна уу гэсэн. Би өмнөөс нь бас л хоёр наснаас дээш хууль дүрмээ ярилаа. Хүн хэрэгцээтэй юм нь болж бүтэхгүй болохоор гацаанд ороод сонин болдог шүү дээ. Тэр хоёрын царай руу хартал яг л тийм байсан. Охин нь сургуульдаа явахыг чин сэтгэлээсээ хүсээд, хүн хүн царайчлаад байгаа нь мэдрэгдээд байгаа байхгүй юу. Нөхөр нь аргадаад л гарсан. Тэгэхээр нь эргүүлж дуудаад учир байдлыг нь бүрэн сонслоо. Тэр хоёрт тоглоомоор ч гэсэн төлөвлөгөөтэй хүүхэд гаргах ёстой. Өөрсдөө хүүхэд байж хүүхэд гаргалаа гэж хэлж байгаа юм л даа. Тэгээд миний хоёр дүү ямар ч гэсэн эхний өдөр хоёр цаг, дараагийн өдөр, дөрвөн цаг, тэгээд зургаан цагаар гурван өдөр явуулаад үз. Болох нь уу, үгүй юү. Болохгүй бол чөлөөгөө авахаас өөр яах вэ гээд гаргасан. Хүүхэд нь тав хоног уйлаад л дасчихаж байгаа юм. Ер нь сайн энергитэй, хайрыг нь татсан багштай бол хүүхэд цаанадаж 14 хоноод дасдаг. Тэгээд л нэг ангиа ер нь яагаад ийм хэрэгцээтэй, цэцэрлэгт өгөхөөс өөр харах хүнгүй болсон ийм хүмүүсийн хүүхдийг авахад зориулж болохгүй гэж гэсэн бодол төрөөд энэ ангийг нээсэн. Одоо дөрвөн жил дараалж ойтой хүүхэд авч байна. -Жаахан хүүхэд авахад хөгжил сайтай байх ёстой ч гэдэг юм уу шалгуур тавих уу? -Манай хорооны Тогоо гээд эмч байдаг юм. Тэр эмчтэй энэ талаар зөвлөсөн л дөө. Эмч “Болно шүү дээ. Эрүүл саруул өсч байгаа, оюутан ч юм уу, хүүхдээ харах боломжгүй эцэг эхчүүдэд дуулгая, хамтарч ажиллая” гэсэн. Тэгээд найм, есөн сар, ойтой хүүхэд авахаар бол эмчид үзүүлж, хөгжил нь сайн, дархлаа сайн бол авдаг болсон. Өвдөнө гэдэг хүүхдэд маш том цохилт. Тийм болохоор эмчид заавал үзүүлж авдаг. Манайх залуучуудын орон мөртлөө залуучуудын эрх ашгийг хангахгүй юмаа. Залуу эцэг эхчүүд манай дээр арга барагдаад ирж байгаа. Нэг хэцүү нь залуучууд өөрсдөө хүүхэд мөртлөө хүүхэд төрүүлээд байгаа юм. Тэгээд хүүхдээ яаж өсгөж, хэнээр харуулж, арчилж хамгаалахаа мэдэхгүй. Нарийн яривал хүүхдийн цэцэрлэгт заавал хүүхдээ өгөх албагүй юм шүү дээ. Бололцоотой, сайхан амьдарч байгаа хүмүүс болж өгвөл өөрөө өсгөх хэрэгтэй. Гэтэл манайхан цэцэрлэгт заавал явуулах шаардлагатай гэсэн ойлголттой байдаг. Уг нь хүүхэд ээж аавынхаа дэргэд 3-4 нас хүртлээ хүмүүжвэл цэцэрлэгт байснаас илүү. Өөрийнхөө хүүхдэд өөрийнхөө хүмүүжлийг өвлүүлж байгаа гэсэн үг шүү дээ гэв. “Да да-чууд” намайг ороход хоолоо идчихээд өдрийн унтлагын өмнөх “их ажил” болох коршоокондоо сууцгааж байв. Хүүхдүүдийг тайван бодисын солилцоо явуулуулчихгүй багш нь зай завсаргүй өмнө нь дуулна. Тоглоом тоглоом, юу юу ч гэнэ вээ. Дагаж дуулж байгаа хүн нэг ч байхгүй. Өөрөө л дуулаад байна. Дуулж байгаагаа зургаар илэрхийлсэн номны хуудас эргүүлээд л шантралгүй дуулна. Ингэж хэд хэдэн дуу дуулав аа. Дараа нь багш ямар нэг амьтны нэр хэлэхэд хүүхдүүд тэр амьтны ганц нэг чанарыг үйл хөдлөлөөрөө илэрхийлнэ. Туулай болоорой гэхээр хүүхдүүд толгой дээрээ гараа тавина. Мангас яадаг билээ гэхээр гараа нүүрнийхээ урд хэрэндээ л аймаар болгоод “үү” гэцгээнэ.  Цэцэрлэгт ч гэсэн тусдаа хичээлийн цаг байдаг биз дээ, яагаад заавал коршоокон дээр сууж байхад нь... гэж багш С.Тунгалагаас асуулаа. Гэтэл цэцэрлэгийн бусад хүүхдүүдийг бодвол хэтэрхий жаахан болохоор суу гэхээр сууж анхаар гэхээр анхаардаггүй гэнэ ээ. Тиймээс тогтвортой сууж, анхаардаг ганц боломжийг ашиглаад сургалт хүмүүжлийн ажлаа хийж байгаа нь энэ аж. “Коршоокон дээрх хичээл” дуусаад хүүхдүүдийг нэг бүрчлэн босгож ариун цэвэр сахиуллаа. Энэ хооронд хөгжилтэй ч гэхээр үү, жаахан заваан талдаа ч гэхээр үү нэг тиймэрхүү хэрэг мандав. Энэ ангийн хамгийн жаахан С.Ариунхүслэн асрагч багш нэг охины живхийг сольж байх зуур өнөө охины хүндэрсэн коршоок руу юу юуны духанд хүрэлгүй гараа дүрээд явчихав. Юун ч хурдан хөдөлгөөнтэй юм. Хүүш ээ, яаж байгаа юм бэ болоод л ариутгал угаалгын ажил эхэлж байгаа юм даа. Хүний бага адтай гэж үнэн үг ажээ. [caption id="attachment_198673" align="alignleft" width="384" caption="101 дүгээр цэцэрлэгийн багш Ч.Төгөлдөр хүүхдүүдийн хамт"][/caption] Коршоокноосоо хөндийрсөн хэд шагшуурга ч гэмээр үү, лав завод тоглоом биш, нэг тийм шаржигнадаг тоглоом учир зүггүй сэгсчүүлнэ. Удаан сонсвол наадахиа боль гэж хашгирмаар. Харин багш нар энэ учир зүггүй шаржигнадаг зүйлээ хөгжим гээд нэрлэчихсэн улам ч хөгжөөгөөд байх янзтай. Угаас өөрсдөө ундааны савыг хэв гаргаж хайчилж янзлаад, дотор нь будаа, чулуу, элс гэх мэт зүйлийг төрөлжүүлж  хийж өөр, өөр дуутай хөгжим болгосон нь энэ юм байна. 1-2 нас гэдэг урвамтгай, уйдамтгай нас гэнэ. Тиймээс энэ онцлогт нь тохируулаад хэд хэдэн ном хийжээ. Гадуур 800 төгрөгөөр зардаг гурван өнгийн аяганы алчуур байдаг даа. Эдний ангийнхан цаасан ном ураад болохгүй болохоор нь тэр аяганы алчуурыг дөрөв хуваагаад дээр нь бас л даавуугаар хийсэн амьтан, ургамлын зураг наагаад ном хийсэн байх юм. Даавуун номноосоо уйдахаар нь кордонон шахуу цаасан дээр бас л баахан баавгай, туулай, цэцэг жимсний зураг наасан ном хийж. Ингэж номоо бага багаар хөгжүүлсээр одоо үлгэрийн ном үзэх зиндаанд хүрчээ. Үлгэр ярьж өгөхөөр чих тавиад сонсдог гэнэ. Унтахын өмнө тэд массажны замаар явдаг юм байна. Ой гарантай хүүхдүүд гэхэд массажны замаараа алхая гэхээр ямар ч гэсэн гутлаа тайлаад, орныхоо урд тавьдаг ухамсартай болчихож. Багшаас нь залуу хүний хүүхэд бусад хүүхдүүдээс хөгжлөөрөө ялгаатай юу гэж асуухад хөгжлөөрөө нэг их ялгарахгүй. Харин манай залуучууд залхуу байна, хүүхдээ арчилж чадахгүй байна гэж ирээд л баахан лекц тавилаа. Наад зах нь хүүхдийг нь коршооконд суулгаж сургаж ядаж байхад тосохоосоо залхуураад дандаа живх хийж муу занд сургадаг гэнэ. Хүүхэддээ элдэв үлгэр ярьж өгдөггүй, ярилцаж мэддэггүй. Чихэр боов л өгнө үү гэхээс хэрэгтэй, хэрэгцээтэй юмыг нь өгдөггүй. 20-той охид хүүхэддээ сүүлний тос түрхэж мэдэхгүй байна гээд л лекцэлсэн. [caption id="attachment_198675" align="alignnone" width="600" caption="101 дүгээр цэцэрлэгийн багш Э.Атаржаргал хүүхдүүдийн хамт"][/caption] Эдний ангийн хамгийн бага нь 1.3 ойтой хоёр хүү байгаа гэхээр ой хүрэхтэй үгүйтэйдээ цэцэрлэгт алба хааж эхэлсэн товарищууд байгаа юм. Харин хамгийн том нь одоо хоёр ойтой охин хүү хоёр. Тэд бусдыгаа бодвол хамаагүй хөгжил сайтай, байг болийг сайн ялгадаг, зүг чигтэй болчихож. Тэгээд насны ялгаа гаргаж хоёулаа найзалдаг гэнэ. Ор нь хүртэл зэрэгцээ. Гэм нь хүүхдүүд унтах гэж байхад биенээ өдөж хэрүүлч үү, хэлцэл ч үү бидний “мартсан” хэлээр учир нь олдохгүй юм чангаар ярилцана. Ор гэснээс энэ ангид хуучны дурсамж сэргээсэн орнууд байна лээ. Гурван жилийн өмнө энэхүү “Оюутны хүүхдийн анги”-ийг нээж байхад агуулахад мартагдсан жаахан хүүхдийн манежаа арчилж авчээ. Хуучны юм, ястай ч юм. Хоёр багш хүүхдүүдээ бүүвэйлэх маягаар өнөө хэдэн манежаа яажигнуулж гарна. Хөдөлгөсөөр байгаад хяхнах дуу орсноос бүр ч сүнсгүй болсон юм алга. Удаан эдэлгээний турш модон хэрэгслүүдийн мод нь гөлийгөөд гоё болчихдог доо, яг тийм, тэгээд цэмбэгэрээрээ байна лээ. С.Тунгалаг багш манай ангиас өөр манежтай анги лав хотын цэцэрлэгүүдэд байхгүй гэж “баярхсан” шүү.  Нэг сэтгэл өвдмөөр нь ихэнх нь мөөмнөөсөө гараагүй, ээжтэйгээ хамт унтаад сурсан болохоор ганцаар ингэж унтахдаа жаахан гоншигнох гээд байх юм. Солонгост сурдаг ээжтэй “залуу” ээжийгээ байнга санадаг болохоор уйлагсдын эгнээг тэргүүлдэг гэнэ. Ээж нь амралтаараа ирээд эрхлүүлж, эрхлүүлж өчигдөр явсан болохоор өнөөдөр түүний хувьд уйлалтын бүр ч онцгой өдөр байгаа ажээ. Эднийхэн цэцэрлэгт орсон эхний долоо хоног хонь хурга нийлсэн шиг л байж. Одоо бол ээж аав нь авах гээд ирэхээр багшдаа хорогддог болсон гэх. Багш нараас нь хүүхдүүдийнх нь хөгжлийн талаар асуухад яслийн ангид 14 хоног байхад л хүний хөгжил ямар гоёор явагддагийг мэдэрнэ. Яг жинхэнэ амьдралын утга учир харагдана гэж ярьж байлаа. Мөн хүний талаар судалгааны ажил хийвэл ой хэдэн сартай хүүхдүүд хамгийн сайн “материал” болох аж.. Тийм ч учраас багш нар бага ангийн хүүхдүүд авах дуртай байдаг гэнэ. Нэг сонин нь ийм насны хүүхдүүд эхийн хэвлийд байсан үеэ санадаг юм байна. Эднийхэн хааяа харанхуй, хүнгүй газар байх гэдэг аж. Манежин орны доороос хоёр нүд гялалздаг ч юм уу, нэг тийм орчинд орох дуртай гэнэ. Ийм эмзэг “цэцэгхэнүүд”-д ус агаар шиг хэрэгтэй зүйлийг багш нь тодотгохдоо “Хамгийн гол нь хайр” гэсэн. Л.Мөнхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
гоё мэдээ байна. мэдээж ажлын хувцастай байж таараа ш тээ.чухлыг нь уншаач, өө сэв хайгаад. амжилт хүсье: гоё байна
2013-02-15
gaixsan zaluu:
nar vzdeggvi amidraltai xalaas nimgen tsalintai urx tolgoilox erchvvd mni unuu margaashiig argatsaagaad ireedvin amidral chni engertee xdn tumurtei ervv uwdug niiltlee ajillachaad ex ornoosoo butsaxdaa vr xvvxeddee yu vldeex we? gj
2013-02-15
bi:
ta bvxnii amar amgalang ailtgay edgeer zaluus bvl nemseen neg zaluu orood shadar 4n tsereg bolowoi
2013-02-15
Eej:
gaduur umd huvtsastai huuhduudtei ajilj bolohgui shu. Ene mash tom aldaa. Zurag haranguut nudend tusj bn. Huuhed garaa bainga amanda hiideg hudee bas nuhna bashiin ariun tsever hamgiin chuhal. Huvtsas solidog bh heregtei tiim juram baidag bolovu?
2013-02-15
Zol:
HUURHUN YUMAA. tER SOLONGOST EEJ N SURDAG "ZALUUG" TUSUULSUN CHIN UILAH GEJINESHDE KKK.GOE MEDEELEL BAINA.
2013-02-14
zochin:
yamar goy medee be uglee net uhahad iim goy medeenvvd tabij bbal goy yum bnaa
2013-02-14
40.000-n sansar cabeliin TV-iin hajyyd bas neg tsetserleg bna, bas yg jaahan huuhed avdag um bna lee 6 sartaigaas ni avdgiin 15 huuhedtei yg toogoo baridag. angidaa syvilagchtai, tysdaa emchtei gesen.gol ni syvilgaa massage hiideg gene ee. huuhdiin tuluu sain uils delgereh boltygai
2013-02-14
zulaa:
Ene 101r tsetserleg unexeer sain tsetserleg, bagsh nartai. Aavgui huuhduud ene eregtei bagshdaa ix sain baidagii.
2013-02-13
амжилт хүсэе
2013-02-13
Turuuleed bai yaj iij bgaad Hun bolno shuu MGL d Hun l heregtei bna shuu
2013-02-13
Hi bi 3 huuhdee uuruu usgusun yostoi goy shuu ene bol jinkhene hudulmur shuu .mgl chuud ulam olon boloh boltugai mash ikh baharhaj bna shuu hayagaa uguurui chadlaaraa tuslayaa chin setgeleesee shuu Hun bolgon ur huuhedtei huuhdiin TULUU ugui gej heleh hun bhgui dee
2013-02-13
Yamar baharhmaar yum be.minii zee oi 7sartai.mash hodolgoontei.bidniig bur yadraaj orhidog sh dee.zaluustaa ajlin amjilt husie.uneheer hunleg ajil shuu.
2013-02-12
zocnin:
saihan zaluustai saihan hamt olon bna bayar hyrgey .
2013-02-10
s-men:
101-r tsetserlegiin xamt olondoo amjilt xvsie. ta nar shvv. amjilt amjilt...
2013-02-09
baatuul:
Uu sain baina Eo eo neg angid barag 20 iod huuhed baina Tegeed 1 asragch 1 bagch ajillana biz dee tsalin mungu ni bas l bodbol baga baih daaa Iim olon huuhdiig harah baitugai ailiin 1 huuhed bi neg udaa 3 tsag harsan chin uhehee shahsan Estoi hetsuu yum baina lee Gadadaad bol 10 aad huuhded 3 bagsh baidag yum baina lee Manaid arai denfuu yum iim olon jaahan huuhduud asrah mash hetsuu baigaadaa
2013-02-08
hoorhon zolignuud yumaa harinm bagsh nar ni huvcsaa solij bmar yum gaduur yavsan omdteigee lbh shig bna
2013-02-08
erka:
101-р цэцэрлэгийн хамт олонд амжилт хүсье, өшөө олон шинэлэг зүйл олныг хийгээрэй , та нар шүү
2013-02-08
зочин:
ene tsetserlegiin darga baymtsetsegt bayr hurgi. uhaalag huuhen shu. chinii hiij bga ajil bolgon hunii toloo baidagt bayrlalaa AMJILT HUSYE
2013-02-08
eej:
101-r tsetserlegiin hant olond ajlin ondor amjilt hvsen yrooy. ta nar shvvvvvv iim angi oshoo olon bwal sn bna. ta bvhen shan shinelerei ok okokok
2013-02-08
erka:
ene manai eejiin zurgiig yagaad oruulaagu oor bagshiin zurag tawisiin?
2013-02-08
Мөнх:
Баяр хүргэе. маш сайн сурвалжлага байна. Багш хүн ямар сэтгэлээр ажиллахыг их энгийнээр заагаад өгчээ. Ийм л гэгээн юм дутаад байна уу даа гэж хардаг юм, энэ нийгэмд. Байгаа сайхнаа ил болгоё.
2013-02-08
yuun hoorhon yum be
2013-02-08
hoorhon:
Eregtei hun huuhedtei hamt baigaag n harahad mash goy sanagddag. gadaa huuhdee buuveilj yavaa aavuudiig haraad barag durlah dohdog. neg tiim enerengui mortloo huchirheg bdag yum
2013-02-08
Зочин:
101-р цэцэрлэгийн эрхлэгч, түүний хамт олонд ажлын амжилт хүсье. ийм ажилсаг хүмүүст дэмжлэг туслалцаа сайн үзүүлээрэй боловсролын яам, газар, хэлтэс, хотын даргаа.
2013-02-08
хэ хэ:
энэ зураг дээр байгаа гуталтай агаа нар чинь багш нар нь байхгүй юу даа. ажлынхаа байранд ажлынхаа гуталтай байна.
2013-02-08
ene surbaljlaga hiigeed bgaa nuhduur yadaj gutlaa tailaad orood surmaar yum.
2013-02-08
хэ хэ:
энэ зураг дээр байгаа гуталтай агаа нар чинь багш нар нь байхгүй юу даа. ажлынхаа байранд ажлынхаа гуталтай байна.
ariunaa:
amjilt hvse.saihan hamt olon bna.
2013-02-08
хөөрхөн юмаа. сайхан үйл хийж байгаа хамт олон байна. ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.
2013-02-08
ээж:
энэ их сайхан цэцэрлэг. бид хүүхдээ 4 жил өгч байна. сайхан хамт олонд баяр хүргэе, сайан шинэлээрэй.
2013-02-08
sain baina. ok
2013-02-08
yostoi saihan sanagdlaa ene zaluusd amjilt husii ih tesver tevcheer heregtei shuu yostoi baharham saihan uils bna ene humuusd shagnal uramshil tuslamj heregtei shuu tuunees mori uralduulsan targan novshnuudad shagnal uguud baidag
2013-02-08
УЛАМ ОЛОН БОЛОГ!:
ЯМАР ЗӨВ САЙН БАГШ НАР ВЭ. ЁСТОЙ САЙХАН ЦЭЦЭРЛЭГ БАЙНА. . . . . . . . . . . . . . . . . . ИЙМ БАГШ НАР, ИЙМ ЦЭЦЭРЛЭГҮҮД БҮР ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ!
2013-02-08
зочин:
өө ямар хөөрхөн юм бэ. энэ сайхан сэтгэлтэй багш нарт амжилт хүсье.
2013-02-08
Yneheer saihan survaljlaga boljee. Eejiinhee huhnuus garch amjaagyi shahm byatshan huuhduudiig tsetserlegtee avch, zuvhun hairaar humuujuulj baigaa bagsh nart ni bayarlalaa. huuhduud huurhun shuu. 101 dugeer tsetserleiin hamt olon amjilt husie. bas ene turshlagiig bolovsroliin yamnaas sudalj uzeed gertee baigaa olon olon bagachuudiig tsetserlegt yavuudlag baisniig sergeegeesei gej huseh baina
2013-02-08