
Өнгөрсөн сарын 22- ны өдөр Хойд Солонгос болон Хятад улсын хооронд байдаг Амнуг голыг Хойд Солонгосын Янгканду, Хесан хэмээх голыг нууцаар гатлан Хятадын талд орсон нэгэн дүрвэгчийг буудан хороожээ. Тодруулбал, хохирогчийг Хятадын талын голын эрэг дээр дөнгөж гарангуут буудаж амь насыг нь хөнөөсөн байна.
Дөч орчим настай энэхүү дүрвэгчийг хоёр улсын хилийг хүйтэн голоор сэлэн давж гарсны дараа түүний араас Хойд Солонгосын хилийн цэргүүд буудсан гэдэг нь тодорхой болсон бөгөөд ойр орчим байсан Хятад иргэд цагдаа дуудсанаар 30 минут орчмын дараа түүнийг авч явсан ажээ.
Хойд Солонгосын хилийн цэргүүд дүрвэгчдээс мөнгө, идэх юм аван тэднийг хууль бусаар гол давуулдаг байсан бол өнгөрсөн есдүгээр сараас эхлэн эх орноосоо урвасан дүрвэгчдийг буудан хороох тушаал гаргажээ. Түүгээр ч зогсохгүй дүрвэгчийг буудсан тоогоор их хэмжээний мөнгөн шагнал амласан нь ийнхүү Хятадын хил дээр очсон дүрвэгчдийг хүртэл буудах хэмжээнд хүргээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ