Хонконгт Монгол тосгон байгуулжээ
Хонконгийн усан онгоцны боомтын ойролцоо худалдааны зориулалт бүхий Монгол тосгон байгуулагдсан байна. Азийн бар улсын өндөр хөгжлийн дэргэд нүүдэлчний амьдралын өвөрмөц хэв маягийг бүрдүүлж, жуулчдыг татах зорилготой тухайгаа зохион байгуулагчид ярьсан аж. Энэ сарын 4-нд бууриа зассан “Монгол тосгон”-д монгол үндэсний дээл хувцас, бэлэг дурсгалын зүйлс болон Хонконгийн нэртэй фирмийн үнэртэн, гэр ахуйн бараа зэргийг худалдаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ