87.5 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах боломжгүй гэж үзжээ

img

Оны эхний 9 сарын  өрийн барагдуулалтын судалгаанаас харахад  оны өмнөх татварын өрийн үлдэгдэл 370.8 тэрбум төгрөгийн 60.2 хувь буюу 223.4 тэрбум төгрөгийг,  энэ оны тайлангийн  болон  хяналт  шалгалтын  ногдуулалтаар  гарсан 1043.1 тэрбум төгрөгийн  92.8 хувь буюу 968.6 тэрбум төгрөгийг төсөвт  оруулсан  байна. Улсын төсвийн орлогын татварын төрлөөр 175.6 тэрбум төгрөгийн  өрийн  үлдэгдэл  байгаагийн  38.3 хувь буюу 67.2 тэрбум төгрөг нь Алтандорнод Монгол компаний  өр, 21.0 хувь  буюу 36.8 тэрбум төгрөг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд гүйцэтгэл хийгдэж байгаа өр эзлэж байна. Өрийн судалгаанд дүгнэлт хийхэд  урд оны нийт өрийн 59.3 хувь буюу 87.5 тэрбум төгрөгийн өрийг татварын албадаас барагдуулах боломжгүй өр эзлэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ