Архи, тамхины татвараас төсөвт төвлөрөх орлого тасарчээ

img

 Онцгой албан татвараар оны  эхний 9 сард  улсын төсөвт 74.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 66.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж,  пивоны ОАТ-ын орлогын төлөвлөгөө 484.2 сая төгрөгөөр давж, архины ОАТ-ын төлөвлөгөө 6.3 тэрбум төгрөгөөр буюу 11.7 хувиар, тамхины ОАТ-ын төлөвлөгөө 1.8 тэрбум төгрөгөөр буюу 18.2 хувиар тус тус тасарч гарчээ.  Өмнөх оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад онцгой албан татварын орлого 1.7 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Оны эхний 8 сарын байдлаар онцгой албан татвартай бүтээгдэхүүний үйлддвэрлэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс архины үйлдвэрлэлт  2.9 хувиар буурч, пивоных 17.7 хувиар, тамхиных 75.0 хувиар тус тус өссөн нь борлогдоогүй бүтээгдэхүүний үлдэгдэл нилээд байгааг харуулж байна. Эхний 8 сарын архи, дарс, спиртийн  ОАТ-ын ногдуулалт 36.5 тэрбум төгрөг гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.3 хувиар буурч, пивоны ногдуулалт 12.4 хувиар, тамхины ногдуулалт 2.5 хувиар өссөн байна.  Архи, тамхи,  пивоны ОАТ-аар нийт 8.1 тэрбум төгрөгийн татварын авлага гарсаны  96.3 хувийг хураан барагдуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ