Сүүний үйлдвэрүүд хаагдлаа

img

МХЕГаас сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг шалгажээ. Дархан-Уул аймгийн “Нарс ээж”, “Тамир”, Дорнодын “Оюу”, Өмнөговийн “Говийн оргил”, Төв аймгийн “Агрико”, Увсын “Миша”, “Сандэй”, Улаанбаатарын “И Ти Би”, “Сафира сервис”, “Баянхур” зэрэг аж ахуйн нэгж шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулж байжээ. Түүнчлэн уг шалгалтаар "Нарс ээж”, “Тамир”, “Хэрэмхэн”, “Бамбук”, “Говийн оргил”, “Бүжин” “Агрико”, “Миша”, “Сандэй” зэрэг үйлдвэр мэргэжлийн технологичгүй, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг журмын дагуу мөрддөггүй зөрчил илэрчээ. Зөрчил гаргасан үйлдвэрүүдийг торгож, тавынх нь үйл ажиллагааг  зогсоосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үйл ажиллагааных нь доголдсон тал дээр тусламж дэмжлэг үзүүлээчээ, хаах нь зорилго биш биз дээ. ард түмнийг сүүгээр хангах бол буянтай ажил. импортын сүүг дэмжмээргүй байна шүү.
2011-11-09
Zogsooson 5 ni ali uildveruud yum be?
2011-11-09
үйл ажиллагааных нь доголдсон тал дээр тусламж дэмжлэг үзүүлээчээ, хаах нь зорилго биш биз дээ. ард түмнийг сүүгээр хангах бол буянтай ажил. импортын сүүг дэмжмээргүй байна шүү.