“Агаар бохирдуулагчид” 13.2 тэрбум төгрөг төлжээ

img

 Нүүрс олборлогч,  экспортлогч компаниудаас агаарын бохирдлын төлбөр авч, улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг. Нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөр энэ жилийн тухайд  эхний 9 сард 1.0 тэрбум төгрөг оруулахаар  төлөвлөгөөнд тусгасан байсан. Харин гүйцэтгэлээр Саусгоби сэндс ХХК- иас 2.5 тэрбум төгрөг, Таван толгой ХХК-иас 5.5 тэрбум төгрөг, Монголын Алт Мак 2.1 тэрбум, Энержи ресурсе 2.5 тэрбум, нийт 12.5 тэрбум төгрөгийн төлбөрийн орлогыг түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрөөр оруулж төлөвлөгөө давж биелсэн үзүүлэлттэй байгаа аж. Түүхий нүүрсний Агаарын бохирдлын төлбөрийн орлогоор 28.9 тэрбум төгрөг оруулахаар 2011 оны төлөвлөгөөнд тусгахдаа килограмм тутамд 1 төгрөг 50 мөнгөөр бодож төлөвлөсөн бөгөөд Засгийн газрын 273 дугаар тогтоолоор түүхий нүүрсний  килограмм  тутамд ногдох агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг нэг төгрөг байхаар тогтоосон тул тодотгосон төлөвлөгөөгөөр өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм байна. Ерөнхийдөө бол энэ жил есөн сарын байдлаар Агаарын бохирдлын төлбөрийн орлогоор улсын төсөвт 2.1 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан. Тэгвэл “агаар бохирдуулагчид” нийт  13.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөө 11.1 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна. АТБӨЯХ-ийн агаарын бохирдолын төлбөрөөр улсын төсөвт 964.9 сая төгрөг төвлөрүүлэхээс 611.8 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөө 63.4 хувийн биелэлттэй байна.  Үлдэж байгаа хугацаанд агаарын бохирдлын төлбөрийг нөхөж авах ажлыг Тээвэр зохицуулалт, оношлогооны төвтэй ярьж хамтран ажиллахаар гэрээ байгуулж орон нутгийн татварын албадад зөвлөмж хүргүүлэн хяналт тавьж ажиллаж байгаа гэсэн мэдээллийг албаны эрхмүүд өгч байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Umm, are you really just giving this info out for ntohnig?
2011-12-30
haa bnaa ter utaagui ulaanbaatar chin
2011-11-09