Төрийн томчууд үзүүр түрүүний барилдаанд ”хуруу нэмсэн” нь

img

Улсын наадмын хамгийн торгон агшин бол үзүүр түрүүний хоёр бөхийн барилдаан байдаг. Гэтэл хаяа улсын наадмын үзүүр түрүүний барилдаанд төр засгийн удирдлагууд "хошуу дүрэх" нь бий.
ХОЁР ЭРДЭНЭД "ХУРУУ НЭМСЭН" НЬ
Хэнтийн Өмнөдэлгэрийн аварга ид байсан цагт "Монголчууд түрүү бөхөө Б.Бат-Эрдэнэ гэж нэрлэдэг" гэсэн хошин үг дэлгэрсэн байв. Б.Бат-Эрдэнэ аварга бэртэлтэй байсан тул хэдэн сар дэвжээндээ гарсангүй. Наадам ч дөхөж, аваргыг барилдах эсэх тухай яриа тарж эхэлсэн. Гэлээ ч аварга Монгол бөхийн орон зайгаа илтгэн, наадамдаа ирсэн юм. Ингээд хэдий бэртэл нь бүрэн эдгээгүй, бэлтгэл муутай байсан ч үзүүр түрүүнд үлдэж чадлаа. Д.Мөнх-Эрдэнэ арслан аваргыг гуядаад хариугүй сөхрүүлчих шахсан ч давж барсангүй. Ингээд хэн хэнээ хүлээн "Хоёр Эрдэнэ" дөрвөн цаг барилдаж, Монгол бөхийн түүхэнд нэгэн дээд амжилт тогтоосон.  Дээр үед хоёр бөх хаялцахгүй маргааш өдөр нь дахин барилдуулж байсан яриа байдаг ч баримтжсан нь үгүй тул энэ барилдаан аргагүй хамгийн удаанаар тодорсон билээ. Нар жаргаж, цэнгэлдэхийн гэрэлтүүлэг талбайг бүрэн гэрэлтүүлж чадахгүй байсан тул машины гэрэл асаан тэндээ бөхчүүдээ барилдуулахад ч хүрсэн тохиолдол бий. Наадам хэтэрхий сунжирч, наадамчид залхаж эхэлсэн тул, төр засгийн томчууд, Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржид "Үнээ саалгадаггүй" хоёр Эрдэнийхээ нэгийг хурдан давуул гэж зарлигджээ. Ингээд бөхийн холбооны тэргүүн "Хоёр Эрдэнэ"-тэй очиж ярилцаж, тушаал зааврыг айлтгажээ.  Ингээд "Гурав дахиа үзүүрлэсэн бөхөд арслан цол ч олгож болох юм" гэх утгатай үг хэлж. Үүнийг сонссон Д.Мөнх-Эрдэнэ "тэгвэл би ингэж наадам уяж зогсох хэрэг алга. Хурдхан барилдчихья" гэж хэлсэн гэдэг. Эцсийн дүндээ Б.Бат-Эрдэнэ аварга дахин түрүүлж, харин Д.Мөнх-Эрдэнэ улсын наадамд гурав үзүүрлэсэн амжилтаараа бөхийн холбооны тэргүүний амласан арслан цолыг наадмын дараахь нэгэн хурлаар хүртсэн түүхтэй.  Ингэж нар жаргаасан хоёр Эрдэнийн барилдааны хувь заяанд төрийн удирдлага бага ч гэсэн "хуруу нэмсэн" юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DALAITSEREN ZAAN:
zodog shuudag omsoj zovlogoo zovooj uzchixeed daraa ni tegj yari da deeree em xoshuutai dooroo er xoshuutai garuudaa jalga dovondoo l olon doloon yumaa yarij xevt za yu xalxiin xavtgai baitugai delxiin xavtgaid ch MONGOL BOXCHUUD xezeed ta nar shig em xoshuutnuudaas ALD ILUU SHUU
2013-04-22
Алтай:
Шал худлаа бичсэн байна. Нямдорж оролцоогүй. Харин Наадмын комиссын дарга, шадар сайд ПҮРЭВДОРЖ агсан шамдуулсан юм. Тэгээд аваргад халуун савтай хар цай өгсөн. Ах цолтой бөх гэсэн утгаар шүү. Тэр цайнд НО байсан. Одоо бол хоёр ЭРДЭНЭ хоёулаа мэдэж байгаа. Тийм л юм болсон. 5 үзүүрлэсэн бөх арслан байлгүй яах вэ. Юун гарьд шувуу. Аварга өгсөн ч болно.
2013-02-18
chuulga:
batsuuri avarga chini baynhongoriin ayushtai uzuur turuu bulaaldaj uldeed unasan bolovch luivardaj turuuleed ayush arsland arslan tsoliig ni ogolgui baigaad nas barsnii daraa ni nehen olgoson yum shuu dee
2013-02-18
Govi altain batsuuri chine zugeer l avraga shuu dee 2 turuulsen
2013-02-18
Ингээд бодохоор Muнх-Эрдэнэ бол гарьд л байхгvй юу даа!!! Одоо л Нямдоржид гомдол гаргаж новш царайлаад байгаа юм. Vнэндээ Нямдоржийн хvчинд л арслан цол авсан болсон новш л доо!
2013-02-18