2091 онд хүмүүсийн амьдрал ямар болох вэ?

img

Оны сүүлээр хүмүүс ирэх онд юу болох талаар бодож, зөгнөж тааж эхэлдэг. Одоогоос 80 гаруй жилийн өмнө буюу 1931 онд 2011 оныг хүмүүс юу гэж төсөөлж, тааж байсан талаар сонирхоё. 1931 онд хөрөнгийн бирж дампуурч, дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд ороод 2 жил өнгөрч байсан. АНУ-ын ажилгүйдлийн төвшин дээд цэгтээ буюу 16 хувь хол давсан. Гэхдээ тэр үед хүмүүс ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлөхийг хичээж байсан. Дотрын алдарт эмч Маёо техник технологийн хөгжлийн тусламжтайгаар  Америкчуудын дундаж наслалт 70-д хүрнэ гэж байсан. Харин одоо тэдний дундаж наслалт 78 болсон гэхээр хол зөрөөгүй. 1931 онд Социологч Вилльям Огбурн Америкийн хүн амыг 160 саяд хүрнэ гэсэн байсан бол  өнөөдөр 2011 онд хүн ам 300 сая давсан. Гэхдээ  Вилльям Огбурн зурагт болон бусад цахилгаан хэрэгслийн удирдлага энгийн хэрэглээний зүйл болно гэж хэлсэн нь биелэлээ олжээ.

Майкл Пупин хөдөлмөрчид нийгмийн баялгаас тэгш хүртэнэ гэж таамагласан нь зарим улс оронд биелэлээ олсон бол зарим улс хэт чинээлэг болон үгээгүй ядуу давхарга болж хуваагдсан. Артур Комптон улс үндэстнүүдийн хил хязгаар яваандаа чухал байдлаа алдана гэж хэлсэн нь оновчтой байж болох юм. Өнөөдөр улс үндэстнүүд хил давахгүйгээр худалдаа хийж болж байна. Хоорондоо харилцаж, мэдээлэл солилцож болж байна. Улс үндэстэн дамнасан том компани корпорациуд бий болсон.  Гэхдээ улсын хил аюулгүй байдлын үүднээс чухал хэвээр байгаа. Харин авто машины алдарт Форд компанийг үүсгэн байгуулагч Хенри Фордоос 2011 оныг юу гэж таамаглаж байна вэ гэж асуухад, “Хүмүүс 2011 онд юу хийж байх нь л үнэ цэнэтэй болохоос өнөөдөр миний таамаглах нь чухал биш гэж хариулжээ.  Уншигч  та ч мөн таамаг дэвшүүлж болно. Одоогоос 80 жилийн дараа буюу 2091 онд хүмүүсийн амьдрал ямар болох вэ? Машин унаа, байшин барилга, хэрэглээ, хүн ам гээд та таамаглаад үзээрэй. 1931 онд амьдарч байсан эдгээр хүмүүс тийм ч муугүй таамаглаж байсныг 80 жилийн дараа бид харж байна. Н. ЭДДИ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2091 онд Монголд гэр хороолол гэж үгүй болсон байна. магадгүй гэр хороололгүй болсон ч баян хоосны ялгаа хэвээр байх болно. Монголчуудын хүн ам дунджаар 20 саяд дөхнө.Улс төр эмх цэгцээ олж эхэлнэ.Дундаж наслалт одоо 62 байгаа гэвэл 80 жилийн дараа 70 болно.Наслалтын бага байгаа уршигт утаа, урд хөршийн хүнсний бүтээгдэхүүн нөлөөлж байна. Дэлхий дахины хувьд бодож үзэхэд магадгүй том гүрнүүдийн дунд дайн үүснэ.Аажмаар дэлхий нийтэд нэг улс дийлэрхэж хүчээ авна.Гэвч тусгаар тогтнолд саад учрахгүй болов уу.Нисдэг машин, агаарын зам гэж бий болно.Шинэ гаригтай холбоо тогтоосон байх болно. Магадгүй туршилтаар оршин сууж эхэлнэ. Техник технологид шинэ хувьсал бий болно. Дэлхийн цаг агаарт өөрчлөлт орж усан давхарга нэмэгдэх болов уу. Арлын орнуудад газар нутгийн аюул тулгарна. За гэхдээ би нээх Ванга эмээ ч бас биш тээ агуу эрдэмтэн ч бас биш, суут ухаантан ч бас биш жирийн л нэг Монгол залуу хүнийхээ зөн, ертөнцийг үзэж буй өөрийн үзлээрээ таамаглаж бичлээ. сэтгэгдлээ үлдээнэ биз. grw_b@yahoo.com
2011-12-11