МИАТ-ийн хэрэгт хэд хэдэн банкууд холбогдлоо

img

МИАТ-ийн хэрэг хүрээгээ тэлж, лавшруулан шалгах тусам хэрэг улам төвөгтэй болж байгааг цагдаагийнхан хэлсээр байгаа. Учир нь энэ хэрэгт эрх баригч хоёр намын удирдлагууд холбогдож байгаа талаарх мэдээлэл байгаа бөгөөд сайн нягтлаж, шалгах асуудал байгааг албаныхан хэлсээр байгаа. Одоогоор МИАТ-д мөнгө угаасан хэрэгт есөн хүн саатуулагдаад байгаагаас Ц.Орхон “Миний эхнэр энэ хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн мэдүүлэг өгч, түүнийг суллавал мөнгө угаасан хэрэгт холбогдсон улс төрчдийг нэрлэнэ хэмээн мэдүүлсэн гэх албан бус мэдээлэл байгаа. Гэхдээ түүнийг эхнэр Дайны эрсдэлийн даатгалыг мөнгийг Хонгконг руу хийсэн арав гаруй шилжүүлгийг өөрийн биеэр авсан нь гарын үсгээр нь нотлогдож, байгаа тул түүнийг суллах боломжгүй хэмээн мэдэгдсэн. Түүнээс гадна Япон руу шилжүүлсэн мөнгийг нь цэвэршүүлсэн гэх Н.Галт хэмээх хүнийг эрэн сурвалжилж байгаа ч үр дүн муутай байгаа бөгөөд МИАТ компанийн Япон дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан түүнийг тус улсын Цагаачлалын албанаас иргэншил хүссэн талаар бид мэдээлсэн билээ. Мөн түүнчлэн “Дайны эрсдэлийн даатгал”-ыг шилжүүлсэн гэх зарим гадаадын банкуудыг шалгахаар болсон байна. 2006 оноос эхэлсэн энэ хэргийг хоёр улсын гурван банкаар дамжуулан угаасан байдгаас Хонгконгийн “Standard Chartered”, “HSBC”, Японы улсын “Токио” зэрэг банкуудыг шалгах магадлал өндөр байгаа аж. Энэ талаар албаныхан “МИАТ-д Мөнгө угаасан хэрэгт банкуудын шалгах гэж байгаа нь үнэн. Учир нь энэ бол эдийн засгийн гэмт хэрэг учраас шилжүүлсэн, гүйлгээ хийсэн гэх зэргийг шалгана. Гэхдээ чухам ямар ямар банкуудыг шалгахыг талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. МИАТ-д мөнгө угаасан хэрэгт ийнхүү гадаадын банкуудын шалгахаас гадна дотоодын хэд хэдэн банкыг шалгах гэнэ. Тэд бас л тэдгээр банкуудын нэрийг хэлэх боломжгүй гэсэн бөгөөд хэргийг лавшруулан шалгасаар байгааг дуулгасан юм. Эх сурвалж: http://top.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

AN TUUHEES ARCHIGDAH YUM BOL MONGOL ULS CH GESEN ARCHIGDANA.
2013-02-18
Zochin:
Hervee ene hereg zamharval Ardchilsan Nam tuuhiin tavtsangaas archigdah bolno. Ter unen.
2013-02-18
AN TUUHEES ARCHIGDAH YUM BOL MONGOL ULS CH GESEN ARCHIGDANA.
zochin:
ter holbootoi ulstorchdiiig ni heluuleed ilruuleed hamtdaaa shiitguuuleecheeee 1 hun horij bhaar boonoor ni ilersen humuusiiig shalgaachee
2013-02-18
Pkxny:
МАН-ын олигархиуд энэ намыг сөнөөж байгаа бүлэглэл бол энэ зэргийн юмыг хийхээс буцахгүй дээ. Тэгээд 14 тэрбум төгрөг идсэн нөхөр мөнгөө төлөлгүй ялын 50 хувийг эдлээд гараад гүйж явахаар шийтгээд яах билээ. УИХ-д нэр дэвшихэд гэхэд хэдэн тэрбумаар мөнгө зарцуулдаг их хурлын гишүүн болоод сурчихсан. Энд тэнд найр наадам нутгийн зөвлөл нэрээр улс төрийн үйл ажиллагаа явуулдаг,удам дамжсан хөрөнгөтөнгүүдийг шалгахад их юм гарнаа. Нисэх бол нэг жижэг зүйл байх аа. Энхбаяр бол хажууд нь юу ч биш байна.
2013-02-18
zochin:
GOLOMT bankaar damjuulj gadaadaas mungu abdag hubi humuusiig sain shalgaarai. Yadahdaa ted nar hun amiin orlogoo nuudag humuus shuu...
2013-02-18
ogii:
zeb bankuudig shalgaad zahiriluudig ni abchraad gantc hudagt hiigeed egee
2013-02-18
иргэн:
Банк ч ямар хамаатай юм. Мөнгө орж ирэхээр шилжүүлээ л биз. Ийм хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн улстөрчид эрхтэн дархтануудыг л сайн шалгах хэрэгтэй дээ. Буруу л тийш ээ яваад байна даа.
2013-02-18
INEG:
Jenco Battulga iig sain shalgah heregtei, ih yum garna shuu daan ch chadahgui l dee
2013-02-18
Hervee ene hereg zamharval Ardchilsan Nam tuuhiin tavtsangaas archigdah bolno
2013-02-18