МИАТ-ын хэрэгт банкууд холбогдолгүй гэв

Тэднийг Монголын иргэний агаарын тээвэр компаниар дамжуулан “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр гадаадын таван улсын банкны дансанд мөнгө байршуулж, угаасан хэрэгт сэжигтнээр тооцон цагдан хориод буй.
Тэгвэл эл хэрэгт арилжааны банкнуудыг холбогдуулан шалгаж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед сонин хэвлэлээр цацагдах болсон. Энэхүү мэдээллийг албаны эх сурвалж няцааж байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболд хэлэхдээ “Мөнгө угаасан хэрэгтэй холбогдуулан арилжааны банкуудыг шалгаж байгаа гэх мэдээлэл ташаа. Хэргийг шалгах явцад арилжааны банкуудын үйл ажиллагаатай холбоотойгоор гүйлгээ, орлого зэрэг мэдээллийг гаргуулж авч байгаа. Түүнчлэн “САПУ” компанийн захирал Г.Алтан ч эл хэрэгт холбогдолгүй” гэлээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ