
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид болох нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зөвлөх Л.Ганхөлөг, НЗДТГазрын гадаад харилцааны хэлтсийн дарга Э.Амарсанаа, “Шинэ Улаанбаатар” клубын гишүүн, авто замын инженер Б.Хосбаяр нар өнгөрсөн сарын 12-19-ний өдрүүдэд Испани Улсын Мадрид хот, мөн Турк улсын Истанбул хотод айлчилсан. Энэхүү айлчлалын хүрээнд Испани улсын Мадрид хотын авто зам, нийтийн тээврийн ололт амжилт туршлага болон Туркын Истанбул хотын уламжлалт орон сууцыг орчин үеийн дэд бүтэцжүүлсэн тохилог орон сууцны хороолол болгон хөгжүүлсэн туршлагаас судалсан тбайна.
Томилолтын зардлыг нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын гадаад арга хэмжээний зардлаас бүрэн хариуцсан байна. Нийслэлийн албан хаагчдын гадаад томилолтын журмыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан юм. Энэхүү журмын дагуу гадаад томилолтын тайлангаа тухайн албан хаагч ирсэнээс хойш 14 хоногийн дотор удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулдаг
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Д/д |
Зардлын нэр |
Тоо |
Нэг бүрийн үнэ |
Нийт үнэ |
1 |
Нислэгийн тийз |
6 |
2,100.400 төгрөг |
12,602,400 |
2 |
Зочид буудал \мадрид\ |
6*4 хоног |
186 евро |
4,464 евро |
3 |
Зочид буудал /Турк/ |
6*2 хоног |
200 ам доллар |
2400 ам доллар |
4 |
Зам хоног |
6*7 өдөр |
50 ам доллар |
2100 ам доллар |
5 |
Унаа |
6*7 өдөр |
10 ам доллар |
420 ам доллар |
6 |
Нисэх онгоцны буудлын ВИП танхимын төлбөр /ирж, очих, угтах, үдэх/ |
8 хүн 2 удаа |
25 000 төгрөг |
400 000 төгрөг |
7 |
Амь даатгал |
6 |
18 000 төгрөг |
108 000 төг |
8 |
Визний хураамж |
6 |
60 евро |
360 евро |
Нийт |
Дөрвөн мянга найман зуун хорин дөрвөн евро, дөрвөн мянга есөн зуун хорин ам доллар, арван гурван сая нэг зуун арван мянга дөрвөн зуун төгрөг |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ