Спрайт хөгжлийн лигийн плэйофф эхлэхэд хоёр тойрог үлдлээ
9 сарын 24-нд эхэлсэн Спрайт хөгжлийн лигийн тойргийн тоглолтууд дуусч плэйофф эхлэхэд хоёр тойрог үлдлээ. Өмнөх тойргийн тоглолтуудад МТ багийн Билгүүн бэртэлээс эргэн ирээд багийн тоглогч Санчирын хамт идэвхтэй тоглолт үзүүлэ багтаа чухал хожилт авчирлаа. Нэг хожигдолгүй дивизоноо тэргүүлж байсан баруун бүсийн суруга монгол дивизоны УБЦТС ХК баг МТ багт 54:66 харьцаатайгаар хожигдсон. Спрайт хөгжлийн лигийн плэйофф-д дивизон бүрээс найман баг гарах бөгөөд нийт 32 баг плэйофф-д үлдэнэ. Плэйофф-д үлдсэн багууд дивизон дотроо тоглох ба дивизоны аварга баг нөгөө дивизоны аварга багтай тоглож бүсийн аваргаа тодруулна. Улмаар бүсийн аварга багууд энэ жилийн Спрайт хөгжлийн лигийн аваргын төлөө тоглох юм. Ингээд одоогийн байдлаар багууд ямар хожил хожигдолтой байгааг танилцуулья.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ