Зээлийн хэлэлцээрийг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжлээ.
Зээлийн хэлэлцээрт тусгаснаар Монгол Улс Австри улсаас 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл авах юм. Энэхүү зээлийг Хавдар судлалын үндэсний төвд таван төрлийн өндөр зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна. Тоног төхөрөөмж худалдан авахад 10 сая ам.доллар зарцуулах бол уг техник дээр ажиллах эмч, мэргэжилтнүүдийг сургахад зориулж мөн нэг сая ам.доллар зарцуулахаар болжээ. Эмч нарыг Австрид сургаж, мэргэшүүлэх юм байна. Харин үлдэж байгаа зээлийг дэд бүтцийн салбарт зарцуулахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ