Ц.Амарсайхан: Энэ сарын 11-нээс АИ-92-ын үнэ 30 төгрөгөөр нэмэгдэнэ
Газрын тосны газрын дарга Ц.Амарсайханаас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас газрын тосны албан татварын талаар гаргасан шийдвэрийн талаар болон шатахууны үнэ нэмэгдэнэ гэх мэдээлэл гарсантай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
- Газрын тосны албан татварын асуудлаар Засгийн газраас ямар шийдвэр гарсан бэ? - Монгол Улсад орж ирж байгаа дизель түлшний татварын үнэ өвлийн дизельд шилжиж байгаа тул 70 ам.доллараар нэмэгдсэн байгаа. Дизель түлшний онцгой албан татварыг 100 мянган төгрөг байсныг саяхны хуралдаанаар 0 хувь болгосон. Ингэснээр дотоодод худалдагдаж байгаа дизель түлшний үнэд өөрчлөлт орохгүй. Мөн А-80 шатахууны хувьд татварын үнэ 0 хувьтай байгаа. Тиймээс жижиглэн худалдааны үнэ хөдлөхгүй гэж ойлгож болно. Харин АИ-92 бинзиний хувьд дотоодын жижиглэн худалдаалах үнэ дээр тодорхой хэмжээний өөрчлөлт орохоор байгаа. Хэрэглэгчдэд литр тутамд 30 төгрөгний нэмэгдэл очих тооцоо байгаа. Өнөөдрийн байдлаар нийт газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татвар бүгд 0 хувьтай байна. Засгийн газраас жижиглэнгээр худалдаалагдаж байгаа шатахууны үнийг тогтвортой байлгах үүднээс тодорхой арга хэмжээ авлаа. Хэрвээ татварын үнийг хэвээр байлгасан бол хэрэглэгчдэд очих үнэд тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орох байлаа. Бид арга хэмжээ авч үнийг барихаар арга хэмжээ сая авсан.
- Шатахууны үнэ хэзээнээс нэмэгдэх вэ? - Импортлогч компаниудад аль болох бага хэмжээгээр нэм гэдэг шаардлагыг тавьсан. Энэ сарын 5-наас эхлэн бүтээгдэхүүн орж ирсэн. Өнөөдрийг хүртэл үнэ өсөөгүй байгаа. Бидний ойлгож байгаагаар энэ сарын 11-нээс шатахууны үнэ нэмэгдэнэ.
- Үнэ хямд байхад нь худалдаж авсан нөөц ямар хэмжээнд байгаа вэ? - Хуучин авч нөөц гэсэн бүтээгдэхүүн байхгүй. Дууссан. Одоогоор улсын нөөцөнд 18-20 хоногийн шатахуун байгаа. Шинэ үнээр орж ирсэн шатахуун ийм хэмжээнд байгаа. Оросын холбооны улсаас орж ирж байгаа шатахуун манай улсын шатахууны хэрэглээний 60 хувийг хангаж байгаа. Үлдсэн хэсгийг бид транзит тээвэр хийж хангаж байна. Энэ бүтээгдэхүүний үнийн зөрүү шатахууны үнийн өсөлтөд нөлөөлж байгаа.
С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ