Либерийн сонгуулийн дүнг удахгүй зарлана

img

Либери улсад ерөнхийлөгч сонгууль явагдаж өнгөрсөн билээ. Энэ жилийн Нобелийн энх тайваны шагналыг хүртсэн Либерийн ерөнхийлөгч Элен Жонсон Серлиф дахин нэр дэвшсэн бөгөөд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгджээ. Одоогоор сонгуулийн саналыг тоолж дуусаж байгаа бөгөөд Либерийн сонгуулийн хорооноос албан ёсоор удахгүй зарлах юм. Элен Жонсон Серлифийн өрсөлдөгч нь сөрөг хүчний удирдагч Уинстон Тубмэн юм. Тэрбээр сонгуулийн санал хураалтыг эрх баригчид будлиантуулж байна хэмээн жагсаал цуглаан зохион байгуулж үүний улмаас үймээн дэгдэж хүний амь эрсдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ